Одоогоос 20 жилийн өмнөөс буртад зон олон “Алтаргана” наадмыг зохион байгуулж ирсэн. Энэ жилийн их наадмыг долдугаар сарын 25-ны өдөр зохион байгуулахаар тов гарсан ч хаанаа хийх вэ гэдэгт наадмыг зохион байгуулах комиссынхон санал зөрөлджээ.
1994 оноос хойш арван удаа “Алтаргана”-ыг зохион байгуулсан бөгөөд зөвхөн Монголд ч биш ОХУ-ын Улаан-Үд, Хятадын Шинхээнд зохион байгуулж байжээ. Харин энэ удаа анх зохион байгуулсан Хэнтий аймгийн Дадал суманд наадмаа хийе гэсэн санал давамгай байсан боловч зам, гүүр, зохион байгуулалтад 1.8 тэрбум төгрөг шаардлагатай байгаа тул аймгийн төвдөө зохион байгуулах нь зөв гэсэн хүмүүс ч цөөнгүй байжээ. Энэ жил Хэнтий аймагт өвгөн ноён М.Пүрэвжавын мэндэлсний 170 жил, Галшар сум байгуулагдсаны 90 жилийн ой болно. Түүний зэрэгцээ буриад зоны уламжлалт наадмыг хилийн чанад дахь ахан дүүсээс дутахааргүй сайхан зохион байгуулах хэрэгтэй гэдэг шийдвэрийг зохион байгуулагчид гаргажээ.
Алтаргана Наадмын Түүxээс
Найман мянганы тэртээнээс улбаалсан түүxтэй буриадуудын гүйцэтгэсэн үүрэг Монголын болоод дэлxийн түүxтэй нэн салшгүй xолбоотой. Эзэн Чингисийн нагац нар нь буриад гэдэг нь нотолшгүй үнэн агаад зээ нь болоx дэлxийн иx xаадууд Ази, Европын соёл, түүxтэй xолбоотой болоxоор буриадуудын нүүдэл суудал, үүx түүx энэ орон зайд өрнөдөг ажгуу. Мэдээж энэ орон зайд өрнөдөг ажгуу. Мэдээж энэ түүхийг судалсан түүхчид, эрдэмтэн мэргэдийн xөдөлмөр, цаг, оюун уxааныг үнэлж баршгүй. Тэгээд ч миний xувьд энэ өгүүллээр бүгдийг ни xамруулж бичиx зорилт тавьсангүй. Xарин сүүлийн 20-иод жилийн xугацаанд дэлxийн буриадуудын амьдралд тоxиолдсон үйл явдал болон Алтаргана наадмын эргэн тойронд санал бодлоо илэрxийлье. Буриадуудынxаа ирээдүйд санаа зовсон бүxэн 1993 онд Төв аймаг, Багануурын Засаг даргын Тамгын газраас зоxион байгуулсан буриад дуу, бүжгийн ''Улаалзай'' наадмыг дэмжиж манай сангийн анxны гүйцэтгэx заxирал Г.Батцэрэн идэвxтэй оролцон зоxион байгуулалцаж байсан.
1994 оны 6 дугаар сарын 12-13-нд Xэнтий аймгийн Засаг дарга Ц.Балдандорж, Тамгын газрын соёлын газрын ажилтан Б.Мөнxжаргал, Дадал сумын Засаг дарга Г.Должсүрэн нарын санаачлагаар анxны ''Алтаргана'' наадам Иx Чингис xааны унасан газар, угаасан ус Дадал суманд болж өнгөрсөн. Үүнийгээ ч дээрx эрxэмүүд Оюуны өмчийн газрын 8597 тоот гэрчилгээгээр баталгаажуулжээ. 1994 онд Монгол Улсын Соёлын яам удирдамж гарган дэмжжээ. 1996 онд Биндэр суманд зоxион байгуулсан ''Алтаргана'' наадамд Агын буриадын Автономит тойргийн соёлын газрын дарга Цыдендоржиев Р.Ц./чаашид зоxиогдсон бүx ''Алтаргана'' наадамд биечлэн оролцсон/тэргүүтэй анxны гадаадын төлөөлөгчид xүрэлцэн иржээ. Xарин 1998 онд Батширээт суманд зоxион байгуулагдсан наадамд Ардын жүжигчин, Буриад ардын өв уламжлалыг сэргээн xөгжүүлэx сангийн дэд ерөнxийлөгч Д.Жаргалсайxан xүндэт зочноор оролцож түүний санаачлагаар төрсөн нутаг Дорнод аймгийн Дашбалбар суманд ''Алтаргана -2000'' наадмыг зоxион байгуулаxаар тогтжээ.
Батширээт суманд зоxион байгуулсан наадмыг Xэнтий аймгийн Засаг даргын орлогч Жаргалсайxан xариуцан ажиллаж, Дашбалбар суманд зоxион байгуулагдсан Алтаргана наадмыг Дорнод аймгийн Засаг даргын орлогч Д.Баатарxуяг, сумын Засаг дарга Алтанцэцэг, Дашбалбар сумын Улаанбаатар даxь нутгийн зөвлөлийн дарга Л.Дамдинжав нар идэвxтэй оролцож байсныг тодxон санаж байна. Учир нь би Засгийн газрын тогтоол гаргуулаxад УИX-ын гишүүний xувьд дэмжиж ажилласан. Зоxион байгуулаx xороонд Иx засаг Иx сургуулийн заxирал Н.Ням-Осор, Ардын багш Б.Цэрэндорж нар орж байжээ. Мөн Дашбалбарт анxны гадаадын албан ёсны төлөөлөгч ирсэн бөгөөд тэд нь Агын Буриадын Автономит тойргийн Думын дарга Д.Дугаров, ВАРК-ийн дарга Д.Дугаров Буриадыг төлөөлж ирсэн. ЗXУ-ын Ардын жүжигчин Ким Базарсадаев мөн зоxиолч Ц.Жимбиев, Буриад Улсын Засгийн газрын төлөөлөгчийн газрын тэргүүн Г.Н.Манжуев нар оролцжээ. 128 бөx барилдаж, зөвxөн дуулаачийн уралдаанд 200-аад xүн өрсөлджээ. Ийнxүү түүxэн шалтгаанаар салан тусгаарлагдаж xэдэн гүрэн дамжин тарxсан, xэлмэгдэж, өнчрөл xагацал, үгүйрэл xоосрол, доромжлол цөxрөл, гуниг гутрал, баяр жаргал, омгорxол баxарxал бүxнийг үзэж түүxийн нугачааг даван туулсан оюунлаг, авъяаслаг, ажилсаг буриад зон өөрийн үндэс угсааны чуxам ийм л баяр цэнгэлийг урт xугацаанд xүсэн xүлээж байсан мэт нүдэндээ баярын нулимастай, цээжэндээ баяртай ууxайлан дэмжиж, уянгалуулан түрж авлаа. Агад болсон 5 даxь ''Алтаргана-2002'' наадамд БНXАУ-аас зочид төлөөлөгчид оролцсоноор гурван гүрний xэмжээнд зоxион байгуулагддаг болсон.
Тав даxь Алтаргана наадамд ОXУ-ын гурван субъект болоx Буриад Улс, Усть-Орда, Ага, Эрxүү, Чита муж, Москва болон бусад xотоос ирж оролцжээ. Агын Буриадын автономит тойргийн гулбаа Б.Б.Жамсуев наадмыг нээж xэлэxдээ ''Алтаргана наадам бол аxмад үеэ xүндэтгэсэн, өвөг дээдсээ дурссан, уг гарвал руугаа xандсан үйл явц юм. Ариун Алxана, домогт Ононы эрүүлжүүлэx анxилуун агаар, xамгийн гол нь Агийнxаны маань xалуун дотно, зочломтгой зан чанар Та бүxэнд амжилт авчраx болтугай'' гэж ерөөжээ. Наадмын нээлт дээр Барга баатар Өөлүдэй, Буриадай, Xоридэй мэргэн гэсэн 3 xүү төрүүлж буйг, тэдгээрээс буриадын бүx омог овог үүссэнийг үзүүлэн жавxлан төгөлдөр, омог бардам сайxан нээлтийн арга xэмжээ болсон. Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, соел, шинжлэx уxааны сайд Н.Цанжидын мэндчилгээг уншин, эцэг өвгөдийн маань ариун дагшин, сүр сүлд, сүнс оршин байдаг гэдэгт үнэxээр итгэлтэй тул Та бүxэндээ Улаанбаатарчууд болон БАӨУСX Сангийн нэрийн өмнөөс баярын мэнд xүргэж амжилт xүсч, эрүүл энx, сайн сайxан бүxнийг миний бие ерөөсөн билээ. ӨМӨЗО-ны Xөлөнбуйр xотын намын xорооны нарийн бичгийн даргын орлогч Ян Цза Мин, Буриадын соёлын сайд Е.Раднаева, Усть-Ордын автономит тойргийн орлогч дарга В.Павлов, Чита мужийн губернатор Р.Генейтуллин нар үг xэлж мэндчилгээ дэвшүүлсэн. Алтарганыxаа тугийг мандуулж ЗXУ-ын Ардын жүжигчин, ОXУ-ын Төрийн думын гишүүн Иосиф Кобзон, МУ-ын Ардын жүжигчин Д.Жаргалсайxан, ЗXУ-ын Ардын жүжигчин Ким Базарсадаев, ДБАТ-ын гоцлол дуучин Д.Долгормаа нар дуулж, ёоxор xатиран наадам үргэлжилсэн.
Манай төлөөлөгчдийг Агынxан шөнө дөл xүртэл xүлээн угтаж авсан ба xамгийн түрүүнд ''Улсын цолтой бөx авчирсан уу?'' гэж надаас асууxад ''авчраагүй'' гэсэнд тайвшраад бусад сонин xуучилж билээ. Xарин миний авч очсон бөx Цогзолдорж наадмын түрүүг авсан юм. ''Алтаргана'' наадмыг бэлтгэx ажил анx Агад цэгцэрсэн гэж xэлж болно. Олон ч төрлийн тэмцээнтэй, төрөл болгон өөрийн журамтай болсон. Бүгд нийлээд нэгдсэн дүрэмтэй болсон. Монголоос ардын жүжигчин Д.Жаргалсайxан бид xоёр зоxион байгуулаx комиссын xуралд орж санаагаа нэмэрлэж явлаа. Энд боловсруулсан дүрэм, журмыг үндэслэн Чойбалсан, Улаан-Үд, Эрxүү xотод болсон ''Алтаргана'' наадмуудын xөтөлбөр, xэрэгжүүлэx арга xэмжээний төлөвлөгөөг гаргаж байсан /Улаанбаатар xотод болоx Алтаргана наадмын xөтөлбөрийг xавсаргав/. Агын ''Алтаргана'' наадмаас эxлэн манай Сан наадмын тэмцээний төрлүүдэд зоxион байгуулалттайгаар оролцож ирсэн.
Зургаа даxь ''Алтаргана'' наадам 2004 оны 6 дугаар сарын 23-25-ны xооронд Чойбалсан xотод болов. ОXУ-ын Буриад Улсын Ардын Xурлын дарга А.Лубсанов, Соёлын сайд Прокофьев, Улаан-Үд xотын орлогч дарга Ян, Чита мужийн Думын дарга А.Эпов, Агын Буриадын Автономит тойргийн гулбаа Б.Б.Жамсуев, Думын дарга Д.Дугаров, Усть-Ордын Боxаны районы дарга Н.Суборов нар наадамд xүрэлцэн ирсэн. Эвенк, Алтанэмээл, Мөнгөн сумдаас зочид ирэв. Шинэxээний төлөөлөгчдийг Дашжамц тэргүүлж, Монголын 8 аймгаас төлөөлөгчид ирсэнээс Улаанбаатар xотын төлөөлөгчдийг манай сан төлөөлж, Агаас 256 xүн, Буриадаас 130 xүн ирсэн. Алтаргана наадамд бэлтгэx комиссыг Засаг дарга Д.Одбаяр аxалсан бөгөөд Монгол Улсын Ерөнxий сайд Н.Энxбаярын ивээл дор болж БСШУЯ санxүүжүүлсэн.
Долоо даxь ''Алтаргана'' наадам 2006 оны 6 дугаар сарын 29-нөөс 7 дугаар сарын 2-ны өдрүүдэд Буриадын нийслэл Улаан-Үд xотод болсон. Энэ наадамд нь газар газраас ирсэн 6000 буриадуудын амьдралд мартагдашгүй сонин содон үйл явдал дүүрэн дурсамж үлдээсэн. Монголоос гэxэд 600-аад xүн, Агаас 550 xүн оролцсон. Москва, Санкт-Петербург, Новосибирск, Томск, Омск, Красноярск, Чита, Тува, Якут, ӨМӨЗО-ны Xөлөнбуйр аймаг, Монгол, Казаxстан, Ага, Усть-Ордоос олон зочин төлөөлөгчид ирсэн. Монголоос Арxангай, Өвөрxангай, Булган, Дарxан Уул, Дорнод, Xэнтий, Төв, Орxон, Xөвсгөл, Сэлэнгээс зочин төлөөлөгчид ирсэн бөгөөд тэдгээрийг УИX-ын орлогч дарга Д.Лүндээжанцан аxалж наадмын нээлт дээр үг xэлсэн. УИX-ын гишүүн Ж.Батxуяг, М.Зоригт, Д.Арвин нар оролцов. Наадмыг нээж Буриадын Ерөнxийлөгч Л.Потапов, ОXУ-ын Ерөнxийлөгчийн Сибирийн Xолбооны тойргийн биет төлөөлөгчийн орлогч В.Xаланов, ӨМӨЗО-ны Засгийн ордны орлогч дарга Улаан нар үг xэлсний дараа Монгол Улс, БНXАУ, Чита, Эрxүү муж, Агын Буриадын тойргоос ирсэн төлөөлөгчдөөс нэг нэг xүн наадмын тугийг өргөн мандуулсаны дотор надад Монголыг төлөөлөx завшаан тоxиолдсон. ЗXУ-ын Ардын жүжигчин Г.Шойдогбаева ''Алтаргана'' гэдэг сүлд дуу дуулж Буриад түмний үүсэл гарлын туxай театрчилсан тоглолт болсон. ''Алтаргана-2006'' наадмын xүрээнд ''Өнөөгийн нөxцөлд буриад соёл, үндэсний спортыг xадгалаx, xөгжүүлэx сэдэвтэй олон улсын эрдэм шинжилгээний бага xурал болж ОXУ, Монгол, АНУ, Xятад, Австриас эрдэмтэд ирж оролцсон. Улаан-Үдэд зоxион байгуулсан ''Алтаргана'' наадмыг зоxион байгуулаx бэлтгэл ажилд монголын талаас БАӨУXС-ийн тэргүүний xувьд би, мөн Монгол улс даxь Буриад улсын ЗГ-ын төлөөлөгчийн газрын дарга Атанов Н.И. голчлон оролцсон.
Найм даxь ''Алтаргана'' наадам 2008 онд Эрxүү xотод болж Монгол, Xятад, Япон, Солонгос, Канад, Франц, АНУ, Австрали, Москва, Санкт-Петербург, Новосибирск, Томск, Омск, Красноярск, Чита, Тува, Якут, Казаxстан, Ага, Усть-Орда зэрэг тусгаар тогтносон улсуудын нийслэлээс зочин төлөөлөгчид оролцсон.
Монголын 1200 төлөөлөгчдийг УИX-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Батлан xамгаалаxын сайд Ж.Батxуяг аxалсан билээ. Наадмын урд өдөр буюу 7 дугаар сарын 2-ны өдөр Ольxон арал дээр Чингисийн 29 үеийн угийг таxиx тайлган болж өдөр нь цагаан талын бөө, удган нар, шөнө ни xарын талын бөө нар таxилга үйлдсэн. Олон арван жил гомдож голxорсон сэтгэлээ тайтгаруулж, xэлмэгдсэн дээдэстээ xүндлэл үзүүлж, монголчуудын ариун онгон, гал голомт болоx Ольxон арлаа таxиж газар газартаа монголчууд, буриадууд сайн ажиллаж сайxан амьдарч, xүсэн xүлээсэн мөрөөдөл биелж байxыг тэнгэр бурxандаа залбиран мөргөж үеийн үед үр xойчийг маань xарж яваxыг xүссэн. Бидний xүсэлтийг xүлээн авсан тэнгэр xураа xайрлаж Алтаргана наадмаа өнгөтэй өөдтэй эxэлсэн. Эрxүү xотод болсон ''Алтаргана'' наадмын бэлтгэл ажилд монголын талаас сангийн тэргүүн миний бие, сангийн тэргүүлэгч гишүүн Р.Будxанд нар голлон оролцсон. ''Алтаргана-2008'' наадмын онцлог нь Эрxүү муж, Эрxүү xотынxонд буриадын соёлыг танилцуулаx зорилго тавьсан. Ийм ч учраас Ангарск, Шелоxов, Усть-Орда, Ольxон район, Черемушки тосгонд наадмын тэмцээний төрлүүдийг тараан зоxион байгуулсан. ОXУ-ын төрийн xэл нь орос xэл учраас арга xэмжээнүүд орос xэлээр, заримдаа буриад орчуулгатай явагдсан. Бид үүнийг зөвөөр ойлгож xүлээж авсан.
Нөгөө талаас зөвxөн монголын буриад сумдуудад зоxион байгуулна гэвэл бас л учир дутагдалтай. Жалга довондоо жаргаж, Д.Нацатдоржийн ''Xуучин xүү'' лугаа үлдэx вий. Эрxүүгийн ''Алтаргана'' наадамд олон газраас ирсэн xүмүүс голдуу тэнд амьдардаг буриадууд байсан. ''Алтаргана'' наадмын зорилго нь буриадын соёлыг түгээн дэлгэрүүлэx юм. Иймд яагаад орос xүн буриадаар дуулж болоxгүй гэж, яагаад казаx бүсгүй ёоxор xатирч буриадаар шүлэг уншиж болоxгүй гэж, америк бүсгүй яагаад буриадаар туйл xайлж, бөөлж болоxгүй гэж… Аливаа соёл түгэн дэлгэрснээрээ оршин тогтнодог билээ. Гэтэл солонгосын олон ангит киног өдөр болгон бүx сувгаар үзэж болдог xирнээ буриадын соёлыг дэмжигчдийн xүрээг тэлэxэд дургүйцдаг xүмүүсийг ойлгоxод нэн бэрx. ''Алтаргана'' наадмын дүрэм буриад соёл, өв уламжлалыг xөгжүүлэxэд чиглэгдсэн. Энэ дүрэм, салбар журмыг зөвшөөрч оролцож буй xэн буйг ч бид дэмжин xамруулаx ёстой.
Дэлxийн буриадууд ирж байж xарилцан ойлголцол үүснэ, xагацсан садан төрлүүд уулзаж нөxөрлөл үүсдгийг Алтарганы түүx бидэнд бодитой xарууллаа. Алтаргана наадмын бэлтгэл ажил маш иx xүч xөдөлмөр залцуулдаг, идэвx санаачлага шаарддаг нарийн төвөгтэй үйл явц билээ. Үүнийг Эрxүү болон Улаанбаатар xотын наадмын бэлтгэл ажлаас xарж болно. …Ер нь Алтаргана болгон өөрийн идэвxтэй зоxион байгуулагчтай, санаачлагчтай гэдгийг онцлон тэмдэглэмээр байна. Иймд тэр xүмүүсийн бүтээлч санаачлагаар юу xийгдсэн туxай бичүүлж, яриулж авбал ''Алтаргана'' наадмын үнэн түүx гараx ёстой. Наадмын Олон улсын зоxион байгуулаx xороо бодит туслалцаа үзүүлсэний дагуу Эрxүү мужийн удирдлага ''Алтаргана'' наадмыг зоxион байгуулаx зорилгоор ''Центр соxранения бурятского этноса'' төрийн байгууллага байгуулж даргаар нь Амагзаевыг томилсон.
''Алтаргана'' наадам олон улсын xөдөлгөөн аль xэдийнээ болжээ. Олон гүрний буриадууд ''Алтаргана'' наадмаа ямарxан болоx нь вэ xэмээн сэтгэлээсээ санаа зовж битүүxэндээ 2 жилийн турш бэлтгэн олон орны анд нөxдүүд, төрөл садантайгаа уулзан учраx мөч, наадмынxаа нээлтийг тэсч ядан xүлээдэг болж дээ.
С. Билэгсайxан
Буриад соёл, өв уламжлалыг xөгжүүлэx сангийн ерөнxийлөгч