Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»ТВ Нэвтрүүлэг»“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ
ТВ Нэвтрүүлэг

“Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгийн III улирал өнөөдөр эхэлнэ

Урлаг Урлаг14/04/2025Шинэчлэгдсэн:14/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Бүх нийтийн биеийн тамир, бодибилдинг, фитнесийн  спортыг хөгжүүлэх, эрүүл чийрэг бие бялдрын хөгжлийг төлөвшүүлэх зорилготой “Anuxai’s fitness” шоу төслийн гуравдугаар улирал өнөөдөр эхэлж байна.

Реалити шоу нэвтрүүлгээр дамжуулан хүний бие организм богино хугацаанд хэрхэн эрүүлээр өөрчлөгдөх боломжтойг таниулах юм.

Бодибилдинг, фитнесийн ДАШТ-ий хошой аварга Н.Ануужингийн “Anuxai’s fitness” реалити шоу төсөл гурван жилийн дараа гурав дахь бүлгээ үзэгч олны хүртээл болгож буй нь энэ юм. Тэрбээр өөрийн олон жилийн хөдөлмөр, амжилтын туршлага дээрээ үндэслэн 45 хоногийн хугацаанд бүсгүйчүүдийг галбиржуулах эрчимтэй хөтөлбөр хэрэгжүүлнэ.

IFrame”Өөртөө хувьсал хий” уриатай фитнес шоу өнөөдрөөс эхлэн долоо хоног бүрийн Даваа, Пүрэв гарагт 20:30 цагаас ТВ8 телевизээр үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо.

“Anuxai’s fitness” шоуны эхний улирлын ялагчаар комепиан Оля тодорч, 45 хоногийн хугацаанд 18.3 кг жин хасаж байсан юм. Харин хоёр дахь улирлын ялагчаар  18.1 кг жин хаяж, бэлхүүсний тойргоосоо 31 см хассан үзүүлэлтээр УДЭТ-ын жүжигчин О.Үржинханд шалгарч байжээ.

2022 онд  реалити шоу нэвтрүүлэгт оролцсон 13 оролцогч богино хугацаанд эрүүлээр галбиржиж,  мянга мянган бүсгүйд хүссэн бие галбираа дасгал хөдөлгөөний ачаар өөрчлөх боломжтойг харуулж, үзэгч, олон нийтэд урам зориг өгч байсан. Харин энэ удаад  “Anuxai’s fitness” шоу төслийн хамт олон нээлттэй сонгон шалгаруулалт зарласан бөгөөд шоу нэвтрүүлэгт оролцохоор монгол орны өнцөг булан бүрээс 8000 орчим бүсгүй хүсэлтээ илэрхийлж, тэднээс нэг оролцогчийг сонгожээ.

Монгол Улсын нийт эмэгтэйчүүдийн 64.2 хувь нь жингийн илүүдэлтэй буюу эрүүл мэндийн эрсдэлтэй түвшинд байгааг судалгаа харуулдаг.

Богино хугацаанд, эрүүлээр илүүдэл жингээ хэрхэн хасаж, эрүүл чийрэг бие бялдрыг хэрхэн цогцлоох боломжтойг “Anuxai’s fitness” реалити шоу нэвтрүүлгээс үзэх боломжтой.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

ТВ Нэвтрүүлэг Урлаг

“On Brand Mongolia” шоу Монголын бүтээлч салбарынхныг өрсөлдүүлнэ

20/10/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

Хүний эрхийн активист Б.Болороо “Болороо асууж байна” ток шоуг хөтөлнө

14/10/2026
ТВ Нэвтрүүлэг Урлаг

Гавьяат жүжигчин, дуучин Б.Батцэцэглэн “Шинэ цагийн малчин” реалити шоу нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажиллажээ

29/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пол Маккартни, Ринго Старр нар 2027 онд Лас Вегаст нэгэн онцгой тоглолтоор дахин нэгдэнэ

11/11/2026

Вилли Нелсон “Намайг үхүүлээч” хэмээн гуйж байжээ

11/11/2026

“Blackpink” хамтлагийн Жисү Холливудын “WME” агентлагтай гэрээ байгууллаа

11/11/2026

Жүжигчин Жейми Кэмпбелл Бауэр “The Rings of Power” цувралын дэлхийн нээлтэд оролцлоо

11/11/2026

Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг музейд хүлээлгэн өглөө

11/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.