Амьтны эрх ярьж, бичиж, арьсан эдлэлийг эсэргүүцсээр байгаа хэдий ч олигтой үр дүнд хүрэхгүй байгаа тухай дэлхийн амьтны эрхийг хамгаалдаг олон байгууллагууд хэлсээр байгаа. Амьтны арьсаар хийсэн хувцас үнэд хүрсээр байгаа цагт энэ гэмт хэрэг хэзээ ч зогсохгүй гэдэг нь ойлгомжтой.
Зөвхөн манай улсын хувьд л гэхэд өвлийн улиралд булган, туулайн арьсан шуба моданд ордог. Дөнгөж 20 гарсан охид амьтны арсаар гангарч, бэлтэй нэг нь хөрөнгөө харуулахын тулд мөнгөөр зодож авдаг нь энэ аймшигт бизнесийг хөлжихөд нөлөөлж байгаа. Тэгвэл та нэг булган шуба хийхийн тулд 16-17 булгыг амьдаар нь хөнөөдөгийг мэдэхүү? Хамгийн аймшигтай нь 3-4 сартай нялх булганы арьс хамгийн гоё сорлог байдаг учир нялхаар нь хяддаг гэнэ.
Бас амьтаны амь тасрах юм бол арьсан дахь сорлог үс дагаад үхждэг учир амьдаар нь нь өвчиж авдаг бөгөөд ингэж өвчүүлсэн бяцхан булга 10-15 минут тарчилж үхдэг байна.
Бидэнд энэхүү үслэг эдлэлийн золиос болж байгаа илбэнхүүдийг хэрхэн хөнөөж байгаа талаар харуулсан бичлэг олдлоо. Хөөрхий илбэнхүүдийг арьсыг нь авахын тулд хэрхэн яргалж, амьдаар нь өвчиж буй сэтгэл сэрд хийлгэм бичлэгийг үзсэн хэн бүхэн эдгээр амьтдыг өрөвдөнө гэж бодож байна.
Анхааруулга: Хэрвээ та аймхай, юмыг хүнд хүлээж авдаг бол энэхүү бичлэгийг болгоомжтой үзэхийг сануулж байна.
www.URLAG.mn