Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзвэр»Бүжигчин М.Бямбаа “Миний ертөнц” бие даасан тоглолтоо толилуулна
Үзвэр

Бүжигчин М.Бямбаа “Миний ертөнц” бие даасан тоглолтоо толилуулна

Урлаг Урлаг14/04/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Үндэсний урлагийн их театрын бүжигчин М.Бямбаа “Миний ертөнц” бие даасан тоглолтоо ирэх тавдугаар сарын 11-нд хийх гэж байна. Тэрбээр эл тоглолтынхоо талаар “Бүжиг бол биеэр илэрхийлэгдэх урлагийн гайхамшиг. Бүжиг бол цаг хугацаа, хөдөлгөөн, хөгжил баясал, аз жаргал, гуниг харуусал дотор орших илэрхийлэл бөгөөд хүн бүр өөрийн авьяас, үзэл бодлоо биеийн хэлэмжээр таниулах боломжтой хүчирхэг урлагийн төрөл юм. Нэг зүрхтэй хамт олны минь сэтгэл зүрх, хөдөлмөр бүхэл бүтэн ертөнцийг илэрхийлэх болно” гэжээ.

Ташрамд дурдахад, М.Бямбаа 2004 онд Хөгжим бүжгийн коллеж төгссөнөөсөө хойш өнөөг хүртэл Үндэсний урлагийн их театраар овоглож буй. Түүнийг бүжгийн урлагт дурлагсад “Нарны домог”-ийн Алунгоо, “Монголын их хатдын туульс”-ын Сорхогтун хатан, “Цуутын цагаагч гүү”-ний Ээж зэрэг дүрүүдээр нь андахгүй. Түүнчлэн “Тамгагүй төр” жүжгийн Үнэгээс гадна “Зүрхээр наадагч, “Зэрлэг цэцэгсийн хүлэмж”, “Шуугиан таригч”, “Миний эхнэр тагнуулч” зэрэг уран сайхны кино, “Боловсрол” телевизийн “Гэрлэн дохио” олон ангит кинонд тоглосон авьяаслаг уран бүтээлч юм. М.Бямбаа театрынхаа уран бүтээлүүдэд оролцохоос гадна ОХУ-ын Большой театр, БНХАУ-ын Бээжин хотод Сувдан театр зэрэг дэлхийн алдартай театруудын тайзнаа ардын уламжлалт монгол бүжгийн урлагийг олон улсад сурталчилж байв. Түүнчлэн Зууны манлай бүжиг дэглээч, Төрийн соёрхолт Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн уралдааны тэргүүн байр, “World dance grand prix” олон улсын уралдаанаас гранпри шагнал хүртэж байлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзвэр Урлаг

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026
Үзвэр Урлаг

“K-Wave Concert” тоглолт есдүгээр сарын 5-нд Төв талбайд үнэ төлбөргүй болно

31/08/2026
Үзвэр Урлаг

Залуусын уулзах цэг “Жангар” наадам болж байна

28/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Райан Рейнольдс Кеннет Бранаатай хамтран ажиллахдаа сүрдэж байснаа ярив

05/09/2026

Сандра Буллок “Practical Magic” киноны гуравдугаар анги гарах боломжтой гэв

05/09/2026

Том Круз “Digger” кинонд танигдахын аргагүй төрхөөр дэлгэцнээ гарна

05/09/2026

Шин Мин А хатан хааны дүрээр эргэн ирнэ

05/09/2026

Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ

05/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.