Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Анжелина Жолигийн найруулсан “Unbroken” киноны трэйлэр
Нийгэм

Анжелина Жолигийн найруулсан “Unbroken” киноны трэйлэр

Урлаг Урлаг18/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-17022014-1392628067-354044007-angelina1086237452014-02-18-09-52[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Холливуудын алдарт жүжигчин Анжелина Жолигын найруулсан “Unbroken” кино өнгөрсөн амралтын өдрүүдээр анхны трэйлэрээ гаргалаа. “Universal pictures” болон “Legendary pictures”-ын хамтын бүтээл болох “Unbroken” киног бодит амьдралаас сэдэвлэн бүтээсэн юм. 

Түүнчлэн энэхүү киноны зохиолыг Жоэл болон Итан Коэн нар бичсэн байна. Харин киноны гол дүрүүдэд Жек О'Коннелл, Гаррет Хедлунд болон Домхал Глисон нар тогложээ. “Unbroken” кино нь ирэх 12 дугаар сарын 25-ны зул сарын баяраар нээлтээ хийх юм байна.

Түүний кино дэлхийн хоёрдугаар дайнд оролцож явсан, олимпын холын зайн гүйлтийн тамирчин, уран илтгэгч Луи Зэмперинигийн амьдралыг харуулах юм байна.

Луи Зэмперини нь өдгөө 97 настай бөгөөд тэрээр дэлхийн II дайны үеэр хорих лагерь хоригдож, сүйрсэн онгоцноос амьд гарч 47 хоног аврах завин дээр амьдарч байжээ. Мөн тэрээр христийн шашны уран илтгэгч байсан төдийгүй 1936 оны Берлиний Олимпод холын зайн гүйлтийн тэмцээнд оролцож байжээ. Луи Зэмперинигийн дүрийг жүжигчин Жек О'Коннелл бүтээж байгаа гэнэ.

Жоли өөрийн найруулж буй “Unbroken” киноны тухайд “Тэрхүү гайхалтай эр хүний тухай кино бүтээнэ гэдэг хэцүү байх нь мэдээж. Түүний сэтгэл хөдөлгөм амьдралын түүхийг дэлгэцнээ бүтээж байгаа минь нэр төрийн хэрэг. Аливаа зүйлд шантрахгүй байх үлгэр дууриаллыг би Луигаас авдаг” гэжээ.

Анжелина Жолигийн хувьд энэ нь түүний найруулж буй хоёр дахь кино бөгөөд 2011 онд “In the Land of Blood and Honey” киног бүтээсэн байдаг. “Unbroken” 2014 оны арванхоёрдугаар сарын 25-нд албан ёсоор нээлтээ хийнэ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026

Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа

01/09/2026

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026

“Шинэ үе” продакшн “Хайр түгээе” тоглолтоо хийнэ

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.