Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дүрслэх урлаг»Өнөөдөр Дэлхийн дүрслэх урлагийн өдөр
Дүрслэх урлаг

Өнөөдөр Дэлхийн дүрслэх урлагийн өдөр

Урлаг Урлаг15/04/2025Шинэчлэгдсэн:15/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Урлагийг хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, таашаан сонирхохыг дэмжих зорилгоор Дэлхийн дүрслэх урлагийн өдрийг тэмдэглэж байх шийдвэрийг 2019 онд болсон НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын /ЮНЕСКО/ Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаас гаргажээ.

Урлаг нь дэлхийн бүх ард түмний бүтээлч байдал, инновац, соёлын олон талт байдлыг хөгжүүлж, мэдлэгээ хуваалцах, харилцан яриа өрнүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. Эдгээр нь урлагт үргэлж байсаар ирсэн давуу шинж чанарууд бөгөөд уран бүтээлчид ба урлагийн эрх чөлөөг сурталчилж, хамгаалдаг орчныг хөхиүлэн дэмжсээр байвал эдгээр шинж чанар цаашид хадгалагдсаар байх болно. Урлагийг хөгжүүлэх нь эрх чөлөөтэй, амар амгалан ертөнцийг цогцлоох арга замыг улам бүр өргөжүүлж байна.

Жил бүрийн дөрөвдүгээр сарын 15-нд Дэлхийн дүрслэх урлагийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх нь урлагийн бүтээл ба нийгэм хоорондын холбоог бэхжүүлэх, уран сайхны илэрхийллийн олон талт байдлын талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, тогтвортой хөгжилд уран бүтээлчдийн оруулж буй хувь нэмрийг таниулахад тус дөхөм болдог. Мөн соёл урлаг нь хүртээмжтэй, тэгш боловсролд хүрэх замыг нээж өгдөг тул урлагийн боловсрол сургалтад анхаарал хандуулах боломжийг бүрдүүлдэг байна.

Дэлхийн дүрслэх урлагийн өдрөөр суралцах, хуваалцах, тэмдэглэх зүйл их бөгөөд ЮНЕСКО-гоос мэтгэлцээн, бага хурал, семинар, танилцуулга, үзэсгэлэн зэрэг төрөл бүрийн үйл ажиллагаануудаар дамжуулан хүн бүрийг нэгдэхийг уриалдаг билээ.

“Дэлхийн дүрслэх урлагийн өдөр бол урлаг биднийг хамгийн хэцүү нөхцөлд ч нэгтгэж, холбож болохыг илэрхийлсэн цаг үеэ олсон сануулга юм. Урлаг хүмүүсийг нэгтгэж, урам зориг өгч, илааршуулан тайвшруулдаг хүчтэй гэдэг нь мөргөлдөөн, хямралын үед улам илүү тодорхой болж байна” гэж ЮНЕСКО-гийн Ерөнхий захирал Одри Азуле хэлж байлаа.

Дэлхийн дүрслэх урлагийн өдрийн түүх

Олон улсын урлагийн холбооны /IAA/ Ерөнхий Ассамблейн хурлаар дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг Дэлхийн дүрслэх урлагийн өдөр болгон зарлаж, анх 2012 онд тэмдэглэж байлаа.

Энэхүү өдрийг тэмдэглэхийг Олон улсын урлагийн холбооны гишүүн бүх үндэсний хороод дэмжиж байжээ. Дөрөвдүгээр сарын 15-ны өдрийг Италийн нэрт зураач Леонардо да Винчигийн мэндэлсэн өдрийг тохиолдуулан тэмдэглэхээр шийдвэрлэсэн байна. Да Винчи бол хүлээцтэй байдал, дэлхийн энх тайван, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө, соёлын олон янз байдлын илэрхийлэл болдог эрхэм юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дүрслэх урлаг Урлаг

Томас Морын алдарт гэр бүлийн хөргийг олон нийтийн өмнө шинжлэхээр болжээ

04/09/2026
Дүрслэх урлаг Урлаг

С.Зориг, Д.Нацагдорж, Б.Явуухулангийн хөшөөний дэргэд зөвшөөрөлгүй байрлуулсан баримлыг албадан шилжүүлнэ

03/09/2026
Дүрслэх урлаг Урлаг

Бразилын алдарт зураач Ромеро Бритто Монголд ирнэ

28/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Их говийн манаач” баримтат кино Их Британи, Лос-Анжелесийн кино наадмуудаас тус тус шагнал хүртлээ

05/09/2026

Реппер, продюсер Rokit Bay буюу О.Баярсайхан: Тулгатаа сайн анхааралтай уншаарай хө

04/09/2026

Венецийн кино наадмаар үзэгчид Жон Малковичид 13 минутын турш босож алга ташив

04/09/2026

Мэрилин Монрогийн талаар шинэ мюзикл бүтээнэ

04/09/2026

Мэгги Жилленхолл “Кино урлагийн салбарт хүйсээр ялгаварлан гадуурхах асуудал одоо ч бий” гэв

04/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.