Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Олон улсын морин хуурын IV наадмын бүртгэл үргэлжилсээр
Нийгэм

Олон улсын морин хуурын IV наадмын бүртгэл үргэлжилсээр

Урлаг Урлаг18/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
_хуурчид6687817352014-02-18-10-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 “Морин хуураа дээдлэн дэлгэрүүлэх тухай” Ерөхнхийлөгчийн зарлигийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2008 онд Дэлхийн морин хуурын холбоо байгуулж, олон төрлийн арга хэмжээ зохион байгуулсны нэг нь Олон улсын морин хуурын наадам билээ. Улаанбаатар хотод хоёр жил тутамд болдог уг наадмын хүрээнд Олон улсын морин хуурчдын уралдаан, симпозиум зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээг сөөлжин явуулдаг бөгөөд 2008, 2012 онд наадам-симпозиум, 2010 онд уралдаан болсон. Өнгөрсөн хугацаанд наадамд ОХУ, БНХАУ, Япон, АНУ, БНСУ, ХБНГУ, Францын 600 гаруй судлаач, урлаач, хуурч оролцсон тооцоо байна.

Монгол түмний соёлын өв морин хуурыг түгээн дэлгэрүүлэх, хуурдах уламжлалт арга барилыг хадгалах зорилготой наадам энэ удаа хоёр шаттайгаар ирэх дөрөвд үгээр сарын 27-29-нд Улсын филармонид болох юм. Оролцогчдын тоо, насанд хязгаар тавихгүй бөгөөд морин хуур сонирхогчдоос эхлээд мэргэжлийн хөгжимчид ч оролцох боломжтой. Бүртгэл эхэлсэн бөгөөд дөрөвдүгээр сарын 20 хүртэл үргэлжилнэ. Оролцохыг хүсэгчид “Эгшиглэн” хөгжмийн зэмсгийн дэлгүүрийн байранд очиж бүртгүүлэхээс гадна [email protected] хаягаар холбоо барьж болох аж.

Дэлхийн морин хуурын холбооноос санаачлан, ССАЖЯ дэмжин зохион байгуулах уралдааны журмын дагуу хуурчид монгол ардын бэсрэг уртын дуу “Шанжуу дээл”, “Тунгалаг тамир”-ыг бүтэн түрлэгээр, баруун монгол ардын татлага “Балчин хээр” болон “Жонон хар”-ыг урлагийн гавьяат зүтгэлтэн М.Довчин агсан, соёлын тэрг үүний ажилтан н.Нэргүйн хуурдсанаар тоглох юм. Уралдааны шүүгчээр мэргэжлийн хөгжимчин, багш, удирдаач, судаач нар ажиллах бөгөөд тухайн үед нь зарлах юм байна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.