Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголоос олдсон хөхтөн амьтны шинэ төрөл зүйл нь үлэг гүрвэлийн үеийн экосистемийг цогцоор нь харах боломж бүрдүүлнэ
Нийгэм

Монголоос олдсон хөхтөн амьтны шинэ төрөл зүйл нь үлэг гүрвэлийн үеийн экосистемийг цогцоор нь харах боломж бүрдүүлнэ

Урлаг Урлаг16/04/2025Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол орноос Цэрдийн галавын үед буюу 90 сая жилийн өмнө үлэг гүрвэлүүдтэй зэрэгцэн амьдарч байсан эртний хөхтөн амьтны нэгэн шинэ төрөл зүйлийг анх удаа бүртгэжээ.

Түргэн хөдөлгөөнтэй, жижиг биетэй энэхүү амьтныг “Равжаа иший” хэмээн нэрлэсэн байна. Энэ төрлийн амьтдын үлдвэр Европ, Ази, Африк, хойд Америкийн зарим орноос олддог ч Монголоос анх удаа олдсон нь энэ юм. Энэхүү амьтны үлдвэрийг Дорноговь аймгийн Баянширээ уулын орчмоос цуглуулжээ.

Энэ нь цэрдийн галавын хөхтөн амьтдын төрөл зүйлүүдийн онцлог, уур амьсгал, газар зүйн хувьд хэрхэн тархаж байсныг илтгэх шинэхэн олдвор болов.

Амьтны шүдний хэлбэр дүрсэд хийсэн палеонтологийн судалгаагаар Равжаа нь хулганатай ижил жижиг биетэй, өвсөн идэштэй, тэжээлээ хивэх маягаар иддэг байсныгтогтоосон байна. Харин ижил овогт багтах зарим төрөл нь махан болон шавжаар хооллодог байжээ.

Равжаа иший хэмээх энэ олдвор нь тухайн үеийн экосистем, амьтдын талаар цогц ойлголт өгөхүйц ач холбогдолтой нээлт болжээ.

Тус судалгаа нь ШУА-ийн Палеонтологийн хүрээлэн болон Японы Окаяамагийн ШУС-ийн хамтын ажиллагааны нэгэн хэсэг аж. Судалгаанд Японы эрдэмтдээс гадна Палеонтологийн хүрээлэнгийн судлаач доктор Х.Цогтбаатар, Б.Майнбаяр нар оролцсон байна.

Олдворын талаар судлаач Б.Майнбаяр, “Бид анх 2019 онд Дорноговь аймгийн нутагт палеонтологийн хээрийн судалгааны ажлыг явуулахдаа Баянширээ уулын орчмоос ясны бөөгнөрлийг олсон. Улмаар малтлага хийж, тодорхой арга аргачлалаар боловсруулсны дараа маш жижиг хэмжээтэй, өвсөөр хооллодог хөхтөн амьтан болохыг тогтоосон. Монголын нутгаас энэ төрөл зүйл олдсон нь хөхтөн амьтны гарал үүслийн талаарх судалгааг урагшлуулахад түлхэц болсон гэж хэлж болно. Бид ихэвчлэн үлэг гүрвэлийн судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулдаг. Түүгээр ч олон хүн палеонтологийн шинжлэх ухааныг мэддэг болсон. Харин энэ удаа үлэг гүрвэлтэй зэрэгцэн амьдарч байсан эртний хөхтөн амьтны талаар хүргэж байна.

Энэ судалгаагаар дамжуулан үлэг гүрвэл амьдарч байсан үеийн экосистемийг цогцоор нь харах боломж бүрдэх ач холбогдолтой юм.

Түүнчлэн энэ  зүйлийн тархалтыг судалснаар эртний газар зүйг сэргээн босгох, нүүдэл суудлыг тодорхойлох, хаана үүсэж хаашаа шилжиж нүүдэлсэн зэрэг мэдээллийг авах боломжтой”  хэмээн ярьжээ.

Зургаан жилийн хугацаанд судалсан судалгааны ажлын хүчинд дээрх хөхтөн амьтныг нээж, улмаар 10 хоногийн өмнө олон нийтэд зарласан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

ФОТО:  Их Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэв

10/11/2026
Нийгэм Урлаг

Үнэн хүндэтгэл бол үргэлжлэх өв юм

10/11/2026
Нийгэм Урлаг

“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ

09/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бритни Спирс өөрийн үнэт эдлэлийн брэндийг гаргахаар бэлтгэж байна

14/11/2026

Шон Оно Леннон “Хажууд чинь дэмжиж түшиж тулах хүмүүс байхад юу ч чамайг зогсоож чадахгүй” гэв

14/11/2026

Стивен Кинг “Кэрри” киноны амжилтад хүрснийг анх хэрхэн мэдэрснээ дурсжээ

14/11/2026

ФОТО: “Дараагийн үзэгдэл” комеди-арт перформансаас

14/11/2026

Дуурлиг нарсны Хүннүгийн язгууртны булшнаас 413 олдвор илрүүлжээ

14/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.