Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Зүймэл урлалын бүтээлүүдээр тусгай үзэсгэлэн нээнэ
Үзэсгэлэн

Зүймэл урлалын бүтээлүүдээр тусгай үзэсгэлэн нээнэ

Урлаг Урлаг03/12/2025Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зүймэл даавуун урлалын төв байгуулагдсаныхаа 21 жилийн ойн хүрээнд “Эв эе-өнө мөнхийг урлав” тусгай үзэсгэлэнг “Норфей” арт галерейд энэ сарын 5-7-нд зохион байгуулна.

Энэхүү үзэсгэлэнд дэлхийд цор ганц, хамгийн том “Өлзий хээ” тэргүүтэй зүймэл урлалын 150 гаруй бүтээлийг дэлгэх аж. “Өлзий хээ” бүтээлийг нийслэлийн есөн дүүрэг, 21 аймаг болон дэлхийн 20 орны гар урлаачид урлажээ. Энэ бүтээлийг өнөөдрийг хүртэл дахин давтагдашгүй, хамгийн том хэмжээтэй өлзий хээт зүймэл урлалын бүтээлд тооцогдож, Геннисийн номд бүртгүүлэхээр бэлтгэж байгаа юм.

Зүймэл даавуун бүтээлийн онцлог нь өөдсийг зүйж урладаг тул урлаачдын чин сэтгэл, уйгагүй хөдөлмөр шингэсэн байдаг. Тус үзэсгэлэн зөвхөн урлал төдийгүй эмэгтэйчүүдийн эв нэгдэл, хүч хөдөлмөр, монгол уламжлал, үндэсний бахархлыг нэгэн дор багтаасан өв соёлын томоохон үйл ажиллагаа болно гэдгийг зохион байгуулагчид онцлов.

Манай улсад 2004 онд “Шинэ Замнал” ТББ “Зүймэл даавуун урлалын төв”-ийг нээснээр зүймэл даавуун урлалыг нэвтрүүлж байжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Чин зүрхний дэлбээ” хамтарсан үзэсгэлэн аравдугаар сарын 24-нд нээлтээ хийнэ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Дэлхийн соёлын голомтод “Чингис хаан ба Монголчуудын ертөнц” үзэсгэлэнг нээлээ

22/10/2026
Үзэсгэлэн Урлаг

Зураач П.Байгаль “Дээд эс” бие даасан зургаа дахь үзэсгэлэнгээ нээлээ

18/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.