Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Кино урлагийн шалгуурыг дахин эхлүүлсэн “Хязгааргүй” кино
Нийгэм

Кино урлагийн шалгуурыг дахин эхлүүлсэн “Хязгааргүй” кино

Урлаг Урлаг19/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
BDK_03288793998272014-02-19-12-35[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Өчигдөр монголын кино урлагийн болоод сэтгүүлзүй, нийгэм олон нийтийн салбарын түүчээ болсон эрхэмүүд цуглаж тэртээх 1990-ээд оны үеэс арчигдсан “Киноны урьдчилсан үзлэг”-ийг  дахин сэргээж “Хязгааргүй” хэмээх уран сайхны киног үзлэгээр орууллаа.

   Үзлэгийн бүрэлдэхүүнд: МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа, ССАЖ-ын сайд Ц.Оюунгэрэл, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ү.Хүрэлбаатар, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Галаарид, МУ-ын Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазар, Хүний эрхийн хуульч М.Ичинноров тэргүүтэй 25 хүний бүрэлдэхүүнтэй комисс ажиллаж киноны зохиол, найруулга, хийц гэх мэт олон зүйлүүдэд өөрсдийн магтаал болон шүүмжлэлээ илэрхийллээ.

  Монголын өнөөгийн нийгмийн сайн хийгээд саар явдалын ил болон далд амьдралыг кино урлагийн гайхамшигаар дамжуулан хүн бүрт хүргэхийг зорьсон тус уран бүтээл энэ цаг үеийн шилдэг бүтээлүүдийн нэг болжээ хэмээн урьдчилсан үзлэгт оролцсон эрхэмүүд ам бардам хэлж байлаа.

Ийнхүү монголын кино урлагийн түүхнээ 20 гаруй жилийн дараа киноны урьдчилсан үзлэгээр орж буй “Хязгааргүй” хэмээх уран сайхны киноны ерөнхий найруулагчаар МУ-ын Урлагийн гавьяат зүтгэлтэн И.Нямгаваа ажилласан бол тус киноны ерөнхий продюссерээр жүжигчин М.Дорждэрэм ажиллажээ. Түүнчлэн киноны гол дүрд “ТВ Коктейль” хамтлагийн жүжигчин МУСТА Н.Цэнд-Аюуш, жүжигчин М.Дорждэрэм, жүжигчин У.Пүрэвжав нар тогложээ. Мөн киноны дүрүүдэд УДЭТ-ын жүжигчин МУСТА Ц.Цэрэнболд, жүжигчин МУСТА Д.Бямбацогт, Б.Шинэбаяр, Б.Гарамханд, Э.Ууганбаяр, Б.Баярсайхан, Ж.Саранбат, Ж.Дөлбадрах, Т.Пүрэвжаргал, А.Ононгоо, Д.Баярням нарын авъяаслаг уран бүтээлчид тоглосон байна.















Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дисней”-н одоос Холливуудын тэргүүлэх жүжигчин болсон Зендая 30 нас хүрлээ

01/09/2026

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026

Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа

01/09/2026

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.