Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээл болно
Театр

“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драмын жүжиг нэгэн тайзнаа үзэгчдийн хүртээл болно

Урлаг Урлаг21/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Хүүхэлдэй”, “Болзоо” моно драм жүжгүүд тун удахгүй Монгол Улсын Хүүхэлдэйн театрын тайзнаа үзэгчдийн хүртээл болох гэж байна.

Тус жүжгүүдийн зохиолч Балжирын Сүнжидмаа нь Швейцарь улсын Базель хотод амьдардаг бөгөөд “Монгол гэр” нийгэмлэгийн гүйцэтгэх захирлаар ажилладаг юм. Тэрбээр 2024 онд “Фрея” монодрамын жүжиг бичиж, өөрөө найруулан Швейцарийн Базель хотноо толилуулсан билээ. Харин энэ удаад түүний дараагийн уран бүтээл “Хүүхэлдэй” монодрамын жүжгийг найруулагч Я.Билгүүнсар, “Болзоо” монодрамын жүжгийг найруулагч И.Оюун-Эрдэнэ найруулж, зураач Б.Одсүрэн, Б.Мөнхцэцэг нар ажиллажээ.

“Хүүхэлдэй” жүжигт Ч.Сэлэнгэ, “Болзоо” жүжигт Н.Бямбасүрэн нар тоглох юм. Ийнхүү нэгэн тайзнаа зэрэг амилах “Хүүхэлдэй”, “Болзоо” монодрамын жүжиг 2025 оны дөрөвдүгээр сарын 26, 27-нд Монгол Улсын Хүүхэлдэйн театрт 19:00 цагаас үзэгчдийн хүртээл болно.

Б.Сүнжидмаа нь жүжгийн зохиолчоос гадна өөрийн үүсгэн байгуулсан “Монгол гэр” нийгэмлэгээр дамжуулан 2019 оноос эхлэн Монгол уран бүтээлчдээ европын улс орнуудын соёл урлагтай танилцуулж, тэдний уран бүтээлийг түгээн дэлгэрүүлсээр иржээ. Өнгөрсөн хугацаанд байгалийн гэрэл зурагчин Х.Сэргэлэнбаатар, зохиолч орчуулагч Мө.Батбаяр, жүжигчин, найруулагч Г.Мишээл, жүжгийн зохиолч О.Элбэгтөгс, яруу найрагч, зохиолч Б.Алтанхуяг нарын уран бүтээлчдийн Швейцарь, Герман, Итали, Франц орон дахь аялалыг санаачлан гэрэл зургийн үзэсгэлэн, монодрам жүжгийн тоглолт, яруу найргийн уншлага, уулзалтуудыг зохион байгуулжээ.

Театрын урлагийг дэмжигч үзэгч та бүхэн дараах дугаарт холбогдон тасалбар захиалах боломжтой. 99291830, 96860305.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

08/07/2026
Театр Урлаг

Дагвын Цэвээнравдан Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

07/07/2026
Театр Урлаг

Жамсранжавын Пүрэвдорж Монгол Улсын Гавьяат жүжигчин цол хүртлээ

06/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Орчуулгын киноны дуу оруулагч жүжигчин Б.Энхгэрэл Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

08/07/2026

Их Британийн дуучин Лорен Беннетт 36 насандаа таалал төгслөө

08/07/2026

Жүжигчин Д.Оюунтуул Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон хүртлээ

08/07/2026

Чингис хааны эш хөргийг 13 жилийн дараа олон нийтэд дэлгэн үзүүлнэ

08/07/2026

Цэрэнпилийн Ариунаа Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.