Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»П.Идэржавхлан анд яваагүй харин ч клипний зураг авалттай завгүй явна
Нийгэм

П.Идэржавхлан анд яваагүй харин ч клипний зураг авалттай завгүй явна

Урлаг Урлаг19/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
509377473201402191318-www.mobilenews.mn4056983202014-02-19-14-37[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийтийн дууны урлагт өөрийн гэсэн өнгө төрх, орон зайг хэдийнэ бий болгож "Аавыгаа санахаар", "Чамайг нэхсэн сэтгэл", "Дүүгээ санана" зэрэг олон сайхан хит дуугаараа дуунд дуртай ард түмэндээ хүндлэгдсэн дуучин бол П.Идэржавхлан.

  Түүний эхнэр нь З.Онон хэмээх "Х Түц" продакшны жүжигчин бүсгүй байдаг бөгөөд түүнийг орчин үеийн “Учиртай 3″ киноны Хоролмаагийн дүрээр уншигчид маань илүүтэй сайн танина. Хамгийн сүүлд тэрбээр "Single ladys" кинонд тоглосон нэгэн юм.

   Тэрээр сүүлийн өдрүүдэд дуучин П.Идэржавхланг "Эрэн сурвалжилж байна", "Сураггүй алга болжээ" гэхчилэн янз янзын мэдээлэл цацагдах болсон. Учир нь "Идрээ маань анд найзуудтайгаа яваад сураггүй болсон аж" гэсэн мэдээллийг түүний гэргий өөрийн фесбүүк хуудсаараа нэгэн найзтайгаа харилцаж байхын ийнхүү буруу ташаа мэдээлсэн байна.

   Ийнхүү энэ талаар дуучин П.Идэржавхлангаас тодруулснаа энэ удаагийн "Мобайль Ньюс" буландаа онцолж байна. Тэрбээр "Би ан сонирхдоггүй ээ. Эхнэртэйгээ хамт амраж байхдаа  найзуудаараа тоглоод, гэргий маань өөрийн цахим хуудсаараа нэгэн найздаа эрэн сурвалжилж байна гэж бичсэнийг зарим сайтууд намайг анд яваад сураггүй болсон гэж мэдээлсэн байна лээ" гэж хариуллаа. Түүнчлэн дуучин П.Идэржавхлан тун удахгүй болох гэж байгаа олон улсын эмэгтэйчүүдийн баяраар ээжүүдэдээ бэлэг барихаар "Ижий шүтээн" дууныхаа клипнийхээ зураг авалтыг хийгээд завгүй явна” хэмээсэн юм.

   Ямартай ч дуучин маань анд явж төөрөөгүй юм байна. Харин ч шинэхэн клипээ үзэгчдийн хүртээл болгох гээд завгүй яваа ажээ.

Х.Даваа

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Вашингтоны “Nationals” цэнгэлдэхэд монгол наадмын мэндчилгээ дэвшүүлэв

10/07/2026
Нийгэм Урлаг

“Мөнхөд орших Монгол” Төрийн хүндэтгэлийн цэнгүүнийг нээв

10/07/2026
Нийгэм Урлаг

Сэтгүүлч Лувсанбямбаагийн Мөнхбаясгалан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

08/07/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Sick of It All” хамтлагийн гоцлол дуучин Лу Коллер хорт хавдартай тэмцсэний эцэст 59 насандаа таалал төгслөө

27/07/2026

Өнөөдөр Ардын жүжигчин И.Одончимэгийн төрсөн өдөр

27/07/2026

Дуучин Крис Браун танхайрсан үйлдэлдээ гэм буруугаа хүлээжээ

27/07/2026

Райан Гослинг “Марвел”-д нэгдэж, Ghost Rider-ийн дүрийг бүтээхээр боллоо

27/07/2026

“The Odyssey” бол зөвхөн үзвэр төдий бус, ёс суртахуун, гэмшил, хүний мөн чанарын тухай бодоход хүргэсэн кино

27/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.