Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Монголын уран сайхны киноны 71 хувийг хайр дурлалын сэдэв эзэлж байна
Кино

Монголын уран сайхны киноны 71 хувийг хайр дурлалын сэдэв эзэлж байна

Урлаг Урлаг23/04/2025Шинэчлэгдсэн:23/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсад кино урлаг үүсэж хөгжсөний 90 жилийн ойд зориулсан “Монгол кино судлал” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр /2025.04.23/ боллоо.

Энэхүү хурал нь Монголын кино урлагийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн, судлаачид, уран бүтээлчдийг нэгтгэснээрээ ач холбогдолтой юм. Мөн Монголын кино урлагийн өнгөрсөн, одоо, ирээдүйн хөгжлийн түвшин, чиг хандлагыг тодорхойлсноороо онцлогтой.

СУИС-ийн Кино телевиз, медиа урлагийн сургуулийн багш доктор, профессор Ч.Отгонбаярын илтгэлд “1990-2010 онд Монголын уран сайхны кинонд хамгийн их давтсан сэдэв нь хайр дурлал, адал явдал, нийгэм, хосын харилцааны талаар байв. Мөн 10 гаруй жилийн хугацаанд 500 гаруй кино бүтээснээс 2016 онд 48 хувийн өндөр үзүүлэлттэй байсан. Монгол кино цаашид ч үзүүлэлтээрээ өсөх хандлагатай байгааг судалгаанаас харж болно. 2010-2024 онд 44 сэдвээр кино бүтсэн. Эндээс анхаарал татсан сэдэв нь чөтгөр шулам, сүнс, цус сорогч. Энэ үед барууны кино урлагийн нөлөө хамгийн өндөр болж эхэлсэн. Одоо олон ургалч хандлага, өөр төрлийн сэдвүүд давтагдах давтамж болон сэдвийн өөрчлөлт ажиглагдаж байна. 1936-2024 онд хайр дурлалын сэдэв 71 хувийн давтамжтай байж бусад сэдвээсээ өндөр гарсан. Үүнээс харахад Монголын уран сайхны киноны сэдэв нь түүхэн нөхцөл, нийгмийн өөрчлөлттэй уялдан үе үеэрээ онцлогтой хувьсаж байна. Сэдэв давхцдаг ч хандлага харилцан адилгүй байгааг харж болно. 1936-1989 онд түүхэн, хувьсал, ёс суртахуун, ажил хөдөлмөр, гэр бүл зэрэг нийгмийн үзэл суртлын чиг баримжаатай сэдэв давамгайлсан. Тэгвэл 1990-2009 онд нийгэм, хүний амьдралын ээдрээ, нугачааны талаарх агуулгыг илүү хөнджээ. Харин 2010-2024 онд ихэвчлэн хувь хүн төвтэй, сэтгэл зүйн драмд суурилсан өгүүлэмжүүд кинонд илүүтэй давамгайлж байна. Энэ нь Монголны кино урлаг үндэсний үзэл, суртлын хэлбэрээс хувь хүний дотоод сэтгэл, ээдрээтэй зөрчил, амьдралын сонголт руу шилжсэн хувьслын илрэл юм. Мөн өвөрмөц нэртэй 11 гаруй уран сайхны кино байна” хэмээн дурджээ.

Тэгвэл Польшийн Лодзь хотын их сургуулийн профессор Пиотр Ситарски ярихдаа, “Сүүлийн үед кино урлаг маш хурдацтай хөгжиж байна. Олон технологийн өөрчлөлт болон улс төр эдийн засгийн эрчимтэй өөрчлөлт зэргээс болж кино урлаг даган хувьсаж байна. Кино үйлдвэрлэл түгээлт хэрэглээний шинэ хэлбэрүүд бий болж байгаа бол нөгөө талаас эдийн засгийн газар зүй өөрчлөгдөж байна. Киног үзүүлэгч шинэ экстрим үйлчилгээ бий болж байгаа” гэв.

Хурлын үеэр Кино урлагийн зөвлөлөөс “Монголын кино урлаг дахь оюуны өмчийн эрхийн өнөөгийн тулгамдсан асуудлууд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Уг хэлэлцүүлгээр өнөөдөр мөрдөж байгаа оюуны өмч, зохиогчийн эрхийн тухай хууль, эрх зүйн орчин, хариуцлага хүлээлгэх хуулийн заалт зэргийг танилцуулжээ. Мөн оюуны өмч, зохиогчийн эрхийг сайжруулах нөхцөл, арга барилын талаар хэлэлцүүлэг өрнүүлэв.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025
Кино Урлаг

Чингис хааны амьдралыг өгүүлэх цуврал “National Geographic” сувгаар гарч байна

13/05/2025
Кино Урлаг

“Цогт хунтайжийн санаашрал” баримтат киног нээлээ

13/05/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

19 дэх удаагийн Венецийн архитектурын биенналь эхэллээ

14/05/2025

Йелийн их сургуульд дуучин Bad Bunny-гийн тухай хичээл орж эхэлнэ

13/05/2025

“𝘼𝙍𝘼𝙑𝙏 𝙈𝙊𝙏𝙊𝙍𝙎”-д автомашины нээлттэй өдөрлөг болно

13/05/2025

“Алтан бөмбөрцөг” наадмын үеэр шилдэг подкастыг шалгаруулна

13/05/2025

Хүүхдийн урлан бүтээх төвийн 2024-2025 оны хичээлийн жилийн хаалтын үйл ажиллагаа болно

13/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.