Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»Кино урлагийн академи хиймэл оюун ухааны хэрэглээг зөвшөөрөв
Гадаад мэдээ

Кино урлагийн академи хиймэл оюун ухааны хэрэглээг зөвшөөрөв

Урлаг Урлаг24/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Кино урлагийн академи буюу The Academy of Motion Picture Arts and Sciences санал хураалт болон сурталчилгааны журамд шинэчлэлт хийснээ мэдэгдлээ. Үүн дотроос хамгийн анхаарал татсан өөрчлөлт бол хиймэл оюун ухааны хэрэглээтэй холбоотой шинэ заалт байв.

Кино урлагийн академи хиймэл оюун ухааны оролцоотой бүтээлийг хүлээн зөвшөөрч байгаагаа мэдэгдэж, AI болон бусад дижитал хэрэгслүүд нь киноны нэр дэвших боломжид “аль ч талаараа нөлөөлөхгүй” гэж тусгасан байна. Гэвч хүний оролцоо их байх тусам өндрөөр үнэлэгдэх боломж нэмэгдэх аж.

“Кино урлагийн академи тухайн бүтээлд хүний бүтээлч оролцоо хэр их хэмжээнд байсныг харгалзан үзэж, аль бүтээлд шагнал олгохоо шийднэ” гэж мэдэгдсэн байна.

Түүнчлэн, гишүүд саналаа өгөхийн өмнө тухайн төрөлд нэр дэвшсэн бүх киног заавал үзсэн байх ёстой гэх шинэ журам батлагджээ. Хэдий энэ заалт албадан хэрэгжихгүй ч гишүүд саналын хуудсан дээр үзсэн гэдгээ баталгаажуулах шаардлагатай болсон байна.

Хиймэл оюуныг кино урлагт нэвтэрч байгааг Кино урлагийн академи ийнхүү хүлээн зөвшөөрч буй нь чухал өөрчлөлт болоод буй. Энэ жилийн хоёрдугаар сард болсон Оскарын ёслолын өмнө “The Brutalist” хэмээх 10 төрөлд нэр дэвшсэн кино хиймэл оюуны тусламжтайгаар Унгар аялгыг сайжруулсан нь олон нийтийн анхаарлыг татсан. Үзэгчдийн зарим нь уг аргыг зөвтгөсөн бол зарим нь ёс зүйгүй хэмээн үзсэн юм.

“Emilia Pérez” болон “Dune: Part Two” зэрэг бусад нэр дэвшигч бүтээл ч мөн хиймэл оюун ашигласан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Blackpink” хамтлагийн Лиза “Nothing Hill” киноноос сэдэвлэсэн “Netflix”-ийн кинонд гол дүр бүтээхээр болжээ

09/02/2026
Кино Урлаг

“Задлаагүй захиа” уран сайхны киног заавал үзэх 10 шалтгаан

09/02/2026
Кино Урлаг

“Чимээгүй хотын жолооч” киног Univision, DDish, Look TV-ээс үзэх боломжтой

06/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг гуравхан удаа тоглоно

10/02/2026

“Тэмээчид дуулж байна-2026” уралдаанд тэмээчин О.Балжинням түрүүллээ

10/02/2026

Үндэсний номын санд хадгалагдаж буй 9 мянга гаруй баринтаг судрыг цахимжуулав

10/02/2026

Ганц хялгасны үзүүрээр бүтээсэн Монголын хамгийн жижиг ном

10/02/2026

Жамсрангийн орон хийд бүтээл музейд хадгалагдаж байна

10/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.