Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Монголын соёлын өвийн VII их хурал амжилттай боллоо
Музей

Монголын соёлын өвийн VII их хурал амжилттай боллоо

Урлаг Урлаг24/04/2025Шинэчлэгдсэн:24/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулсан “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл, архивын баримтын цуглуулга-VII” олон улсын хурал энэ сарын сарын 19-нөөс 22-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо амжилттай болж өндөрлөлөө.

Хурлыг “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун, Дорно Дахины гар бичмэлийн хүрээлэнгийн захирал, ШУА-ийн сурвалжлагч гишүүн И.Ф.Попова, Түүх, угсаатны хүрээлэнгийн захирал Л.Эрдэнэболд нар нээж үг хэлж, хурлын ач холбогдлыг үнэлж дүгнэсэн юм.

Тус хуралд ОХУ-ын Монгол судлалын томоохон төвүүд Моксва, Улаан-Үд, Казань, Иркутск, Элистагаас судлаачид, БНХАУ, Монгол Улсаас Үндэсний Номын сан, Чойжин ламын сүм музей, уЧингис хаану үндэсний музей, Богд хааны ордон музей, Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музей, Эрдэнэзуу музей, Багшийн сургууль, Хархорум музей, Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн судлаачид оролцож, өөр өөрсдийн чиглэлээр илтгэл хэлэлцүүлснээс гадна, “Чингис хаан” үндэсний музейг төлөөлж таван судлаач оролцож гурван илтгэл хэлэлцүүлэн оролцлоо.

ОХУ-ын эрдэмтдээс Т.Д.Скрынников Монголын нууц товчоо дахь “Монг” үгийн утга, Р.М.Валеев Монгол судлаач А.В.Попова: “Хувь тавилан ба өв”, П.Н.Дудин В.И.Сурингийн өв: 1925,1928 оны газрын зургийн тухай, Ю.И.Елихина Г.И.Боровкагийн Туулийн хөндий дэх малтлагын Эрмитаж дахь цуглуулга тухай, М.В.Федорова Оросын угсаатны зүйн музейн Э.Э.Ухтомскийн бурханы шашны цуглуулга, А.Д.Цендина бичгийн эх сурвалж дахь Монголчуудын зан үйлийн онцлог, Д.П.Сумба Тувагийн үндэсний музейн сан хөмрөг дэх Монгол, Түвд гар бичмэлийн тухай, К.В.Орлова ОХУ-ын Тагнуулын тусгай архив дахь Монгол баримтын тухай зураг сонирхолтой илтгэлүүд хэлэлцүүлэв.

Энэхүү олон улсын хурал нь дэлхийн монгол судлалын ертөнцөд 2013 оноос эхлэн хоёр жил тутам тасралтгүй зохион байгуулагдаж буй бөгөөд, хуралд оролцогчдын илтгэл, олон сонирхолтой чухал баримтуудыг хэвлэн нийтлүүлээд байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Нүүдэлчдийн өв соёлыг таниулах үзэсгэлэн дэлгэлээ

24/10/2026
Музей Урлаг

Музейн ажилтнууд номын сан байгуулжээ

23/10/2026
Музей Урлаг

Дархан хотын түүхийг өгүүлэх ховор баримтууд

20/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Мартин Скорсезийн шинэ кинонд Леонардо ДиКаприо, Женнифер Лоуренс, Чарли XCX нар тоглоно

25/10/2026

Том Хэнкс 14 жилийн дараа Бродвейн тайзнаа эргэн ирнэ

25/10/2026

Эминемийн хуучин ажилтан нийтэд цацаагүй 20 гаруй дууг нь хулгайлж, задруулсан хэргээ хүлээжээ

25/10/2026

ФОТО: “Хайрын аялгуу” тоглолтоос

25/10/2026

“Өглөөний урлан” урлагийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ

25/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.