Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»Египетийн Их музей нээгджээ
Музей

Египетийн Их музей нээгджээ

Урлаг Урлаг03/11/2025Шинэчлэгдсэн:03/11/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Египетчүүд бямба гараг /2025.11.01/-т эртний бурхад болон пирамидуудыг дүрсэлсэн гэрлийн шоу бүхий нээлтийн ёслолоор Их музейг нээлээ. Энэхүү музей нь тус улсын олон мянган жилийн түүхтэй өв уламжлалыг баялаг, орчин үеийн үзмэр болгох зорилготой мега төсөл юм.

Гизагийн пирамид болон Сфинксийн ойролцоо 20 гаруй жилийн турш барьж байгуулсан энэхүү музей нь Египетийн аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх, хүнд нөхцөл байдалд ороод буй эдийн засгийг дэмжих засгийн газрын зорилгын гол цөм хэсэг ажээ.

Европын болон Арабын хааны удмын гэр бүл, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар оролцсон тансаг нээлтийн ёслолын үеэр Египетийн Ерөнхийлөгч Абдель Фаттах ас-Сиси хэлэхдээ, энэхүү музейг яриа хэлэлцээний платформ, мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх газар, хүн төрөлхтний төлөөх форум, амьдралд хайртай, хүн төрөлхтний үнэ цэнд итгэдэг бүх хүнд зориулсан гэрэлт цамхаг болгохыг уриалжээ.

Их музей нь А.Сисигийн хувьд 2014 онд үүрэгт ажилдаа орсноосоо хойш дэмжиж ирсэн хэд хэдэн мега төслийн нэг бөгөөд Египетийн эдийн засгийг сэргээх зорилгоор уг музейн бүтээн байгуулалтад их хэмжээний хөрөнгө оруулсан байна. Египетийн фараоны түүх нь жуулчдын сонирхлыг ихээхэн татсаар ирсэн юм. Гэхдээ жижиг үнэт эдлэлүүд, булшны өнгөлөг ханын зургуудаас эхлээд фараонууд болон амьтны толгойтой бурхдын өндөр баримлууд зэрэг асар олон тооны эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлэхэд удаан хугацааны турш хүндрэл бэрхшээлтэй тулгарч ирсэн бөгөөд улс орон даяар олдворуудыг илрүүлэх ажил үргэлжилсээр байгаа тул үзмэрүүдийн тоо улам бүр нэмэгдсээр байгаа юм.

Харин эртний соёл иргэншилд зориулсан дэлхийн хамгийн том музей гэгдэж буй орчин үеийн хэв маяг бүхий Их музейн задгай танхимууд нь виртуал бодит байдлын үзмэрүүдийг оролцуулаад нийт 50 мянга орчим эд өлгийн зүйлийг дэлгэн үзүүлэх боломжийг бүрдүүлсэн байна. Түүнчлэн Тутанхамун хааны булшийг 1922 онд олж илрүүлснээс хойш анх удаа уг булшнаас олдсон эрдэнэсийн цуглуулгыг бүхэлд нь дэлгэн үзүүлж байгаагаараа онцлогтой ажээ.

Нийт 1 тэрбум ам.долларын өртөг бүхий төслийн барилгын ажил 2005 онд тухайн үеийн Ерөнхийлөгч Хосни Мубаракийн үед эхэлжээ. Гэвч 2011 онд Египетийн удирдагчийг түлхэн унагасан бослогын улмаас бүтээн байгуулалтын ажил тасалдсан байна. Улмаар бусад шалтгааны улмаас хойшилсны эцэст энэ оны зургаадугаар сард музейг нээхээр төлөвлөж байсан боловч Израил, Ираны хооронд 12 хоногийн дайн эхэлсний дараа ёслолыг хойшлуулахаар шийдвэрлэжээ.

Египетийн Аялал жуулчлал, эртний эд өлгийн яамны сайд Шериф Фатигийн мэдээлснээр, Их музей нь жилд 5 сая жуулчныг татах төлөвтэй байна. Ингэснээр дэлхийн хамгийн алдартай музейнүүдийн нэг болох юм. Харьцуулж үзвэл, 2024 онд Парисын Луврын музей 8.7 сая, Британийн музей 6.5 сая, Нью-Йоркийн Метрополитан урлагийн музей 5.7 сая жуулчныг тус тус хүлээн авсан билээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Орхон аймгийн музейн үзмэрүүдийн 70 гаруй хувь нь бурхан шашны бүтээл байдаг

29/10/2025
Музей Урлаг

“Чингис хаан” үзэсгэлэнг ирэх онд Берлинд нээнэ

28/10/2025
Музей Урлаг

Таван музейн үзмэр, 1700 гаруй бүтээл, гурван виртуал аялалыг хаанаас ч үзэх боломжтой

23/10/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Артист D.Ark хар тамхины хэргээр баривчлагджээ

03/11/2025

G Dragon-ы “Ubermensch” дэлхийн хэмжээний аялан тоглолтыг кинотеатрт үзэх боломжтой боллоо

03/11/2025

Өмнөд Солонгосын “2PM” хамтлагийн гишүүн, дуучин, жүжигчин Уг Тэкён гэрлэх гэж буйгаа зарлалаа

03/11/2025

Тулаант киноны од Дольф Лундгрен 68 нас хүрлээ

03/11/2025

АПЕК-ийн хаалтын арга хэмжээнд G Dragon дууллаа

03/11/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.