Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Үзэсгэлэн»Уран бүтээлч М.Чимэдлхагва “Цаг хугацаа үгүй” анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ
Үзэсгэлэн

Уран бүтээлч М.Чимэдлхагва “Цаг хугацаа үгүй” анхны үзэсгэлэнгээ дэлгэлээ

Урлаг Урлаг25/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Залуу уран бүтээлч М.Чимэдлхагвын анхны бие даасан “Цаг хугацаа үгүй” үзэсгэлэн нь модон сийлбэр болон бар зургийн техникийг хослуулан хар, цагаан хоёрхон өнгөөр тодорхой бус дүрүүд болоод тэдгээр дүр хоорондын харилцааг хөнгөхөн хийгээд агаарлаг, бие биедээ уусан шингэж буйгаар дүрсэлжээ.

Энэ нь оршин буй бүхий л зүйлс өөр хоорондоо шууд болон шууд бус харилцан холбоотойг илэрхийлнэ. Мөн аль ч нийгэмд хүмүүний амьдралын мөн чанар угтаа ижилхэн агаад гагцхүү өөрчлөгдөн буй зүйлс нь зөвхөн гадна харагдах төдий. Дотооддоо үл өөрчлөгдөх ба үл зогсох цаг хугацаанд амьдрал мөнхөд үргэлжилсээр л байдаг гэсэн санааг агуулжээ.

Зогсолтгүй эргэх цаг хугацааны хэлхээсэнд хүмүүний амьдрал цаг хугацаа үгүй мэт үргэлжлэх хэдий ч үл зогсох хурдаар харван одно. Бидний амьдрал асар богино цаг хугацаан дахь хязгааргүй орон зайд үргэлжилсээр…

Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 29-нийг дуустал Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Үзэсгэлэн Урлаг

“Зам-2” үзэсгэлэн үргэлжилж байна

11/11/2026
Гэрэл зураг Урлаг

Гэрэл зургийн “Гамма” агентлаг 30 нас хүрлээ

11/11/2026
Үзэсгэлэн Урлаг

Монголын урчуудын эвлэлийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдлийн “Энэ тэр” хамтарсан үзэсгэлэн дэлгэлээ

08/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пол Маккартни, Ринго Старр нар 2027 онд Лас Вегаст нэгэн онцгой тоглолтоор дахин нэгдэнэ

11/11/2026

Вилли Нелсон “Намайг үхүүлээч” хэмээн гуйж байжээ

11/11/2026

“Blackpink” хамтлагийн Жисү Холливудын “WME” агентлагтай гэрээ байгууллаа

11/11/2026

Жүжигчин Жейми Кэмпбелл Бауэр “The Rings of Power” цувралын дэлхийн нээлтэд оролцлоо

11/11/2026

Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг музейд хүлээлгэн өглөө

11/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.