Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Wednesday” цувралын хоёрдугаар бүлгийн нээлтийн тов зарлагдлаа
Гадаад мэдээ

“Wednesday” цувралын хоёрдугаар бүлгийн нээлтийн тов зарлагдлаа

Урлаг Урлаг25/04/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

2022 онд алдарт кино найруулагч Тим Бертон “Netflix” платформтой хамтран “The Addams Family” киноны спин-офф “Wednesday” цувралыг бүтээсэн билээ. Тус цуврал нь цацагдсан эхний долоо хоногтоо 341.2 цагийн үзэлтийг цуглуулж, мөн тухайн жилд “Netflix” платформ дээр нээлтээ хийсэн бүтээлүүдийг үзэлтээрээ тэргүүлж, олон гайхалтай амжилтыг дагуулсан түүхтэй. Тэгвэл өчигдөр “Netflix”-ийн зүгээс “Wednesday” цувралын хоёрдугаар бүлгийн албан ёсны трейлерийг цацсан байна.

Шинэхэн бүлэг нийт хоёр хэсэгтэйгээр цацагдах ба эхний хэсэг нь ирэх наймдугаар сарын 6-нд, дараах хэсэг нь есдүгээр сарын 3-нд тус тус үзэгчдийн хүртээл болох юм. Цувралын үйл явдал өмнөх бүлгийн адилаар ер бусын чадвартай хүүхдүүд суралцдаг “Nevermore” ахлах сургуульд өрнөнө.

Мөн энэ удаагийн бүлэг дээр хайр дурлалын хэсэг бараг л байхгүй бөгөөд илүү аймшгийн өнгө аястай нууцлаг түүхийг өгүүлэх гэнэ.

Мөн Уэнсдэй Аддамсын дүрийг бүтээсэн жүжигчин Женна Ортега “Variety” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Бид Уэнсдэйтэй холбоотой романтик хэсгүүдийг тэр чигт нь хасахаар шийдсэн. Үүний оронд жинхэнэ аймшгийн бүтээл хийхээр төлөвлөж байгаа ба цувралын анги бүр яг л бүрэн хэмжээний кино шиг байх болно” хэмээжээ.

Түүнчлэн эхний бүлгийн жүжигчдээс гадна шинээр Жоанна Лумли болон Стив Бушеми нар хоёрдугаар бүлэгт дүр бүтээгээд байна. Тодруулбал, Британийн ахмад жүжигчин Жоанна Лумли гол дүрийн сурагч охин Уэнздэй Аддамсын эмээ Хестер Фрампын дүрд, Америкийн жүжигчин Стив Бушеми сургуулийн шинэ хичээлийн эрхлэгч Барри Дортын дүрд тоглосон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жүжигчин Жейми Кэмпбелл Бауэр “The Rings of Power” цувралын дэлхийн нээлтэд оролцлоо

11/11/2026
Кино Урлаг

“Disney” компани Грекийн домгийн Медузагаас сэдэвлэсэн уран сайхны кино бүтээнэ

11/11/2026
Кино Урлаг

Хиймэл оюун ухааны технологиор бүтээсэн “Хаадын тамга: Хубилай хаан” киног үзэгчдэд хүргэнэ

11/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Пол Маккартни, Ринго Старр нар 2027 онд Лас Вегаст нэгэн онцгой тоглолтоор дахин нэгдэнэ

11/11/2026

Вилли Нелсон “Намайг үхүүлээч” хэмээн гуйж байжээ

11/11/2026

“Blackpink” хамтлагийн Жисү Холливудын “WME” агентлагтай гэрээ байгууллаа

11/11/2026

Жүжигчин Жейми Кэмпбелл Бауэр “The Rings of Power” цувралын дэлхийн нээлтэд оролцлоо

11/11/2026

Чингис хааны хүрэл баримал, “Өндөр хаан” хөгжмийн бүтээлийг музейд хүлээлгэн өглөө

11/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.