Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Бүжгийн урлаг»Улаанбаатар хотын Бүжгийн спортын аварга шалгаруулах XXI тэмцээн нээлтээ хийлээ
Бүжгийн урлаг

Улаанбаатар хотын Бүжгийн спортын аварга шалгаруулах XXI тэмцээн нээлтээ хийлээ

Урлаг Урлаг26/04/2025Шинэчлэгдсэн:27/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн ивээл дор “Улаанбаатар хотын бүжгийн спортын аварга шалгаруулах XXI тэмцээн” шинэхэн “MCU спорт комплекс”-д нээлтээ хийлээ.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Монголын Бүжгийн спортын холбоо хамтран зохион байгуулж буй уг тэмцээн нь монголын бүжгийн спортын тамирчид, дасгалжуулагчдын ур чадварыг дээшлүүлэх, мэргэжлийн холбоо болон хамтлагуудын өрсөлдөх чадварыг олон улсын түвшинд хүргэх зорилгоор зохион байгуулж буй тус тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын газрын дарга Ш.Анхмаа нээж баг тамирчдад амжилт хүслээ.
Энэ удаагийн тэмцээнд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй мэргэжлийн бүжгийн спортын холбооны гишүүн клубууд болон ерөнхий боловсролын сургуулиудын бүжгийн хамтлагуудас бүрдсэн 14 байгууллагын 500 гаруй бүжгийн спорт сонирхогч, хичээллэгчид оролцож байна.
Тэмцээний шүүгчээр Олон улсын “А” зэрэглэлийн 3 шүүгч буюу Дэлхийн бүжгийн спортын холбооны А зэрэглэлийн шүүгч, БНХАУ-ын бүжгийн спортын холбооны улсын шүүгч Ли Шигуо, Дэлхийн бүжгийн спортын холбооны А зэрэглэлийн шүүгч, Их Британи Умард Ирландын нэгдсэн хаант улсын шүүгч Жули Флинтам, Дэлхийн бүжгийн спортын холбооны А зэрэглэлийн шүүгч, Монголын бүжгийн спортын холбооны шүүгч Ганболдын Мөнхцэцэг болон Монголын Бүжгийн спортын холбооны шүүгчид ажиллаж байгаа бөгөөд тэмцээний шилдгүүд, аваргууд өнөөдөр тодорно.
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Бүжгийн урлаг Урлаг

Бүжиг дэглээч, дэд хурандаа Л.Баттөр Монгол Улсын Урлагийн Гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

29/12/2025
Бүжгийн урлаг Урлаг

Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа

16/12/2025
Бүжгийн урлаг Урлаг

Монгол хүний ур ухааныг гайхуулсан “Star Dance” хамтлаг

16/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Том хэмжээтэй тосон будгийн зургууд үзэгчийг үгээр тайлбарлахад бэрх ертөнц рүү хөтөлнө”

04/02/2026

BTS-ын тоглолтыг “Netflix”-ээр шууд дамжуулна

04/02/2026

Юрийн галавын үеийн чулуужсан мөр Бээжинд олджээ

04/02/2026

“Монгол бий биелгээ” ном олны хүртээл боллоо

04/02/2026

Хутагтуудын танхимын гол үзмэрүүд нь Дилов хутагт Б.Жамсранжавынх

04/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.