Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Музей»“Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд каталог хэвлэнэ
Музей

“Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд каталог хэвлэнэ

Урлаг Урлаг28/04/2025Шинэчлэгдсэн:28/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Москва хотод байрлах Дорно дахины улсын музейн ерөнхий захирал, түүхийн шинжлэх ухааны доктор А.В.Седов “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун болон дагалдан яваа төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

А.В.Седов Дорно дахины улсын музейн сан хөмрөгөөс монголын урлаг, соёлын түүхэнд хамаарах шилдэг үзмэрүүдийг танилцуулж, цаашид хамтарсан судалгаа хийж, үзэсгэлэн зохион байгуулах саналтай байгаагаа хэлэв.

Уулзалтаар “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун тус музейд хадгалагдаж буй монголын цуглуулгыг “Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд судалж, 2026 оны хоёрдугаар улиралд каталог хэвлэн гаргана гэлээ.

Дорно дахины улсын музей нь 1918 онд байгуулагдсан эдүгээ оросын соёл, боловсролын томоохон төв төдийгүй цуглуулгад нь Ойрхи Дорнод, Төв ба Дундад Ази, Кавказ, Алс Дорнодын ард түмний урлаг, соёлын олон ховор цуглуулгууд байдаг аж.

Тус музейн сан хөмрөгт XIX-XX зууны монголын түүхэнд холбогдох бурхан шашны эд зүйлсийн цуглуулга, танка зургууд, Занабазарын дэг сургуулийн алтан бурхадууд, монгол зургийн аргаар зурсан уран зургууд, монгол дээл хувцас, малгай, гутал, эмэгтэй хүний гоёл зүүсгэл, мөнгөн аяга, сав суулга, хөгжмийн зэмсэг, модон сийлбэрүүд зэрэг олон үзмэрүүд хадгалагдаж байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Музей Урлаг

Монголын үндэсний музей өвлийн цагийн хуваарьтаа шилжлээ

02/09/2025
Музей Урлаг

“Чингис хаан” үндэсний музейн нэрэмжит жишиг танхимыг нээлээ

01/09/2025
Музей Урлаг

Зурсан зургаа дэлгэцээр амилуулан үлгэрийн ертөнцөөр аялаарай

28/08/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Хүүхдийн урлан бүтээх төвийн үнэ төлбөргүй сургалтуудын бүртгэл явагдаж байна

05/09/2025

G-Dragon-ы хувийн онгоц маргаан дагуулав

04/09/2025

“Call of Duty” тоглоомоос сэдэвлэсэн кино бүтээнэ

04/09/2025

“Netflix”-ийн “Physical: Asia” шоунд Монголын баг өрсөлдөнө

04/09/2025

“Чингис хааны мартагдсан хотууд” баримтат кино Монголд нээлтээ хийнэ

04/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.