Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“Титаник”-ийн хийл хөгжмийг дуудлагаар худалджээ
Гадаад мэдээ

“Титаник”-ийн хийл хөгжмийг дуудлагаар худалджээ

Урлаг Урлаг28/04/2025Шинэчлэгдсэн:28/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

1997 онд үзэгчдийн хүртээл болсон “Титаник” кинонд 1912 онд хөлөг онгоц Атлантын далайд мөсөн уул мөргөсний улмаас амиа алдсан Уоллес Хартли болон түүний хамтран зүтгэгч хөгжимчид болох утсан хөгжмийн дөрвөл тоглож буй хэсэг хэд хэд дүрслэгддэг. Тэгвэл тус дөрвөлийн ахлагчийн тоглодог хөгжмийн зэмсэг болох хийлийг дуудлага худалдаагаар 54 мянган фунт стерлингээр заржээ.

“Киноны түүхийн жинхэнэ хэсэг” хэмээн тодорхойлсон уг хийл хөгжмийг өнгөрсөн бямба гараг /2025.04.26/-т Уилтшир гүнлэг дэх “Henry Aldridge and Son” дуудлага худалдааны ордонд үнэ хаялцуулжээ.

Эл хийл хөгжим киноны хэд хэдэн үзэгдэлд гардаг боловч үзэгчдийн сэтгэлд хамгийн ихээр хоногшсон нь хөлөг онгоц живж байх үед зорчигчдыг тайвшруулах зорилгоор “Nearer my god to the you” аяыг тоглож байх үе юм.

2013 онд Ж.Эванс-Жонс уг хийл хөгжмийг дуудлага худалдаагаар зарсан бөгөөд тэр цагаас хойш хувийн цуглуулагчийн цуглуулгад хадгалагдаж байжээ.

Дуудлага худалдааг зохион байгуулагч Эндрю Олдриж хэлэхдээ, үнэ хаялцуулж буй эд зүйлсийн үнэ дээд амжилт тогтоож, цуглуулагчид дэлхийн өнцөг булан бүрээс оролцож байгаа нь “Титаник” хөлөг дэлхий дахины сонирхлыг татсаар байгааг гэрчилж байна гэлээ. Хөлөг онгоцон дээр зорчиж явсан эрчүүд, эмэгтэйчүүд, хүүхдүүдийн амьдралын түүхийг дурсгалт эд зүйлсээр дамжуулан өгүүлж, тэдний тухай дурсамж хадгалагдсаар байх болно гэж тэрбээр нэмж хэлжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гадаад мэдээ Урлаг

Хамгийн өндөр ялалтын хаалгыг Вашингтонд барина

12/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“NASA” сансрын нисгэгчдэд ухаалаг утас авч явахыг зөвшөөрлөө

11/02/2026
Гадаад мэдээ Урлаг

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ким Кардашьян, Льюис Хэмилтон хоёр болзож эхэлжээ

13/02/2026

Амралтын өдрүүдээр “Дон Кихот” балет тоглоно

13/02/2026

Италийн соёл, загвар, дизайны шилдэг бүтээлүүд Монголд

13/02/2026

Монгол, Италийн уран бүтээлчдийн үзэсгэлэн олны хүртээл болж байна

13/02/2026

Жүжигчин Мишель Иео Холливуудын алдрын гудамжинд өөрийн нэр бүхий одтой болно

13/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.