Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»А.Ганчимэг: Би тамхи татдаггүй шүү дээ
Уртын дуу

А.Ганчимэг: Би тамхи татдаггүй шүү дээ

Урлаг Урлаг21/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
960127_759832507365828_526248988_n4598256532014-02-21-13-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Сүүлийн үед охид, бүсгүйчүүд тамхи ихээр татах болсон. Харин тамхи татах үгүй нь хувь хүний эрхийн асуудал.

Тэд тамхи эрүүл мэндэд хортой гэдгийг ч мэддэг. Тэглээ гээд хувь хүнийг дайрч гүйтгэсэн өнгө аястай мэдээлэл цацаж болохгүй л баймаарсан.

Гэтэл өчигдөр цахим сайтуудаар "Тамхи татдаг бүсгүйг үнсэх нь үнсний сав долоож байгаатай адил" гэх мэдээ гарсан юм. Уг мэдээндээ "охид бүсгүйчүүдийн тамхинд орох бас түүнийг шохоорхох нь манай урлаг соёлын одуудаас ирээхэн шалтгаалдаг гэнэ шүү.  Мэдээж олон нийтийн танил одыг дуурайж, тэд нар шиг гоё сайхан харагдах гэсэн охидууд тэднийг дуурайн янжуур зуух нь элбэг. Ялангуяа урлаг соёлын одуудыг дуурайх нь элбэг байгааг судлаачид тогтоосон байдаг. Тухайлбал, манай нэртэй жүжигчин Б.Эрдэнэцэцэг, Б.Нармандах, “Болор цом”-ын эзэн яруу найрагч Ш.Лхамноржмаа, продюсер Л.Мандах Улстөр судлаач Л.Эрдэнэтуул, загвар зохион бүтээгч Н.Соёлмаа, залуу жүжигчин А.Ганчимэг гээд тамхи татдаг олны танил бүсгүйчүүд олон" хэмээн бичжээ.

Олны танил болоод иргэн хүн тамхи татсан ч ийн овог нэртэйн зураг хөрөгтэй нь олон нийтэд тарааж хувь хүний эрхэнд халдсан уг мэдээ нь олон хүний дургүйцлийг төрүүлээд авсан.

Жүжигчин А.Ганчимэгийн хувьд л гэхэд тамхи татдаггүй аж. Энэ талаар жүжигчин У.Уранчимэг"Ямар муухай шударга бус юм бэ? Хэзээ ч тамхи татдаггүй. Бүр хэзээ ч шүү… жүжигчин хүн тоглож буй дүр нь тамхи татдаг бол тэрнийг чинь найруулагчийн зөвшөөрөлтэй хэрэглэдэг юм. Харин Ганчимэг тамхи татдаг дүрд ч тоглож байгаагүйг би мэднэ" гэж өөрийн байр сууриа илэрхийллээ.

Харин жүжигчин А.Ганчимэг "Би тамхи татдаггүй шүү дээ. Хүнийг харсан юм шиг бичих юм аа" гэж хариулсныг "Мобайль Ньюс" буландаа онцолж байна.

Д.Ана

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.