Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Франц улсад Өвөрхангай аймгийн соёлын өдрүүд болж байна
Нийгэм

Франц улсад Өвөрхангай аймгийн соёлын өдрүүд болж байна

Урлаг Урлаг21/02/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
201402211342525322361022014-02-21-14-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Өвөрхангай аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Ганболд тэргүүтэй төлөөлөгчид Бүнд Найрамдах Франц Улсын Альэр мужид энэ сарын 17-25-ны өдрүүдэд зохиогдож байгаа Өвөрхангай аймгийн соёлын өдрүүдэд оролцож байна.

Альэр муж нь БНФУ-ын төвийн Ауверн бүсэд харьяалагддаг бөгөөд Өвөрхангай аймаг тус мужтай  ах дүүгийн холбоо 15 жилийн өмнө тогтоосноос  хойш эрүүл мэнд, хөдөө аж ахуй, аялал жуулчлалыг салбарт  үр  бүтээлтэй  хамтран ажиллаж ирсэн. Альэр мужид зохиогдож байгаа Өвөрхөнгай аймгийн соёлын өдрүүдэд оролцохоор хүрэлцэн ирсэн Өвөрхангай аймгийн төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд тус аймгийн ИТХ-ын тэргүүлэгчид, аймгийн Засаг даргын орлогч, эмч, бизнес эрхлэгчид, Өвөрхангай аймгийн Хөгжимт драмын театрын уран бүтээлчид, тус театрын дэргэдэх “Болор-2” бүжгийн хамтлагийн 12 сурагч нийт 31 хүн оролцож байна.Соёлын өдрүүдийн хөтөлбөрт монгол гэр барих үзүүлбэрүүд, сүүтэй цай чанах, амталгааг нь хийх, монголын уламжлал, зан заншил, үйлийг танилцуулах,  урлагийн тогтоолтууд үзүүлэх, Өвөрхангөй аймгийн тухай фото үзэсгэлэн гаргах,  Альэр мужийн Меспел, Валон, Уриэл, Шаземи тосгонуудын ерөнхий боловсролын сургууль, хөдөө аж ахуйн ферм болон олон нийттэй харилцах орон нутгийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах, уламжлалт гар урлалын уран бүтээлчдийн урлангаар зочлох, эртний сүм, мүзей үзэж сонирхох зэрэг олон арга хэмжээ багтсан байна. 

Б.Шүрэнчимэг

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дисней”-н одоос Холливуудын тэргүүлэх жүжигчин болсон Зендая 30 нас хүрлээ

01/09/2026

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026

Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа

01/09/2026

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.