Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Археологи»Буган чулуун хөшөө сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна
Археологи

Буган чулуун хөшөө сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна

Урлаг Урлаг29/04/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

МУИС-ийн дэргэдэх Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, Архангай аймгийн Соёл урлаг, аялал жуулчлал, залуучуудын газар хамтран ирэх намар орон нутагт буган чулуун хөшөө сэдэвт эрдэм шинжилгээний хурал зохион байгуулахаар ажиллаж байна.

Манай улс буган чулуун хөшөө, хүрлийн үед холбогдох дурсгалуудыг ЮНЕСКО-гийн Дэлхийн өвийн жагсаалтад 2023 онд бүртгүүлсэн билээ. Ингэснээр буган чулуун хөшөөг Төв Азийн нүүдэлчдийн бүтээсэн, түүх, соёл, урлаг, гоо зүй, танин мэдэхүйн асар их мэдээлэл агуулсан дахин давтагдашгүй, хосгүй үнэт өв гэдгийг дэлхий дахинд зарласан юм. Энэ гайхалтай өвийг хамгаалах ажлыг эрчимжүүлж, таниулан сурталчлах нь эрдэм шинжилгээний хурлын гол зорилго гэнэ.

Буган чулуун хөшөөг үнэт өв гэдэг талаас нь олон нийтэд таниулах, энэталын мэдлэг, мэдээлэлгүйгээсээболж соёлын дурсгалыг сүйтгэдэг байдлыг таслан зогсоох, хамгааллын чиглэлээр сүүлийн үед хийсэн ажлуудаа танилцуулахыг зорьж буйгаа санаачлагчид нь дурдав. Хурлыг буган чулуун хөшөөний өлгий нутаг гэгддэг Архангай аймагт зохион байгуулахаараа онцлог. Дэлхийн хамгийн олон бугын дүрслэлтэй, овор хэмжээгээрээ хамгийн томд тооцогдох дурсгал тус аймагт бий.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Археологи Урлаг

Бүдүүний хүн чулуун хөшөө Түрэгийн үед холбогдоно

28/10/2026
Археологи Урлаг

Египетээс Рамсес II фараоны аварга хөшөөний үлдэгдлүүд олджээ

21/10/2026
Археологи Урлаг

Унгараас Ромын үеийн Венерагийн баримал олджээ

10/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

02/11/2026

“Top Gun”, “Alien” киноны од Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ

01/11/2026

Женнифер Лопез “Proof of Love” шинэ дуундаа хайр, хагацал, уй гашууг өгүүлнэ

01/11/2026

Мэттью Перригийн тухай баримтат кино нээлтээ хийлээ

01/11/2026

Өнөөдөр жүжигчин, дуучин Б.Батмэндийн төрсөн өдөр

01/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.