Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монгол түмний омогшилыг бадраасан “Монгол Мөхөшгүй” тоглолт
Уртын дуу

Монгол түмний омогшилыг бадраасан “Монгол Мөхөшгүй” тоглолт

Урлаг Урлаг22/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
MM_(6)670763642014-02-22-13-12[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   Монгол хүн болж төрсөндөө хязгааргүй ихээр бахархаж, уухай хадаан түрлэг өргөж, бүтэн 2 цаг гаруй алга нэжигнүүлэн ташсаар сэтгэлийн их цэнгэл эдэлсэн нэгэн гайхалтай тоглолт өчигдөр "Монгол Мөхөшгүй" хэмээх нэрийн дор болж өнгөрлөө. Монголын язгуур урлагийн гайхамшгийг дэлхийд сурталчилан таниулж, алдаршуулан яваа 9 хамтлагийн нэгдсэн тоглолт ийнхүү эх орны минь алтан тайзан дээр тоглогдож, түүнийг нь үзсэн түмэн олон азтай төрсөндөө баярлаж, бахархацгаалаа.

   Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарамын санаачлагаар гурав дахь жилдээ тоглогдож буй тус тоглолтонд ардын урлагийн нүүр царай болсон 250 гаруй уран бүтээлчид оролцож монгол урлагийн гайхамшгийг үзэгч түмэнд дээдийн дээдээр мэдрүүлж чадсан юм. Ийнхүү монгол түмнийг цэнгүүлсэн "Монгол Мөхөшгүй" тоглолтын гайхам сайхнаас тоймлон хүргэе.

   Эх орныхоо нэрийг ардын урлагаараа дамжуулан дэлхий дахинаа цуурайтуулж яваа “Арга билэг”, “Алтан Ураг”, “Алтайн Оргил”, “Домог”, “Жонон”,“Их Монгол”, “Тэнгэр Аялгуу”,  “Хөсөгтөн”,  “Эгшиглэн” зэрэг хамтлагуудын 70 гаруй уран бүтээлчид нэгдэж нэг тайзнаа дуу хуураа эгшиглүүлсэн нь үзэгч түмнийг цэнгэлийн манлайд умбуулж, бахархал омогшилыг нь дэврээж байсан юм.



    Монголын урлагийн түүчээ болсон алдар гавъяатнууд болох Төрийн Соёрхолт, МУГЖ Д.Сосорбарам, Төрийн соёрхолт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, С.Сүхбаатар, Урлагийн гавъяат зүтгэлтэн Ч.Даваасүрэн нарын таван гавъяат хамтран ардын тансаг аялгуун дээр бүжиг бүжгийн дээд бий бийлгээг уран тансагаар хийж үзэгч түмнийг гайшруулан, Монгол урлаг, Монгол уран бүтээлчдээрээ бахархах сэтгэлийг төрүүлж байсан юм.


   ҮДБЭЧ-ын ерөнхий бүжиг дэглээч СТА Д.Баярбаатар, Нийслэлийн Улаанбаатар Чуулгын ерөнхий бүжиг дэглээч СТА Д.Энхгэрэл нараар ахлуулсан 5 настай 9 бүжигчин, 15 настай 9 бүжигчин, 20 настай 9 бүжигчин, 25 настай 9 бүжигчин мөн Нийслэлийн Улаанбаатар Чуулгын бүжигчид хамтран Монгол бүжгийн уран тансагийг мэдрүүлсэн билээ.



   Монгол түмний дуу хуурын манлай болсон 5 эрэгтэй уртын дуучид, 9 цуурч, 21 эмэгтэй уртын дуучин, 21 эрэгтэй хөөмэйчид хамтран тоглож ардын урлагийн гайхам сайхныг мэдрүүлсэн юм.



   Ийнхүү монгол түмний цэнгэлийн их эгшиглэн болсон “Монгол Мөхөшгүй” тоглолт өнөөдөр, маргааш хоёр дахин тоглогдох бөгөөд үзэж амжаагүй яваа түмэн олон минь МҮЭСТО-ны кассаар болон 1199,1617 утасны лавлахруу залгаж урилгаа аваарай. Мөн та бүхэндээ сануулж хэлэхэд тоглолт яг цагтаа эхлэж байсан шүү. Тоглолтын талаархи дэлгэрэнгүй мэдээллийг 89065652, 99005652 утаснаас аваарай.

Нүүдэлчдийн соёл урлаг агуу байжээ гэлцэнэ, чухамхүү юугаараа агуу байсныг энэхүү тоглолт
та бүхэнд харуулах болно.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.