Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан эхэллээ
Нийгэм

“Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан эхэллээ

Урлаг Урлаг22/02/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
duoPianos11112314552014-02-22-12-32[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Манай улсад  “Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан энэ сарын 23-28-ны өдрүүдэд зохион байгуулагдана. Уг уралдаан Азид өмнө нь  болж байгаагүй бөгөөд манай улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм. Уралдаанд БНСУ, БНХАУ, ОХУ-ын төгөлдөр хуурчид оролцохоор мэдүүлгээ ирүүлээд байгаа бөгөөд нийт 30 гаруй оролцогч оролцохоор төлөвлөгдөж байгаа гэнэ.

Энэхүү уралдаан нь Ф.Шопены уран бүтээлийг сурталчлах, улмаар төгөлдөр хуурчдын сургалтын дэгийн туршлага солилцох, авьяаслаг залуу төгөлдөр хуурчдыг нээн илрүүлэх, тэдний уран бүтээлч сэтгэлгээ, хөгжимдөх ур чадварыг дээшлүүлэх улмаар энэхүү уралдааныг төв Азийн нэр хүнд бүхий “А” зэрэглэлийн дөрвөн жилд нэг удаа болдог олон улсын уралдаан болгох зорилготой юм.

Уралдааны шүүгчээр Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академийн багш, нэрт төгөлдөр хуурч Эва Побловцки, Шанхай хотын Хөгжмийн Консерваторын орлогч захирал, нэрт төгөлдөр хуурч Зие Танг, Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн коллежийн захирал, төгөлдөр хуурч Анастасия Сергеевна Дурбажева нар ажиллах юм.

Уг олон улсын уралдааныг  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам “А” ангилалын ялагчийг Польшийн Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академид суралцуулахаар болсон бол Соёл, спорт, аялал жуулчлалын яам  35 сая төгрөгөөр ивээн тэтгэж байгаа аж.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Дисней”-н одоос Холливуудын тэргүүлэх жүжигчин болсон Зендая 30 нас хүрлээ

01/09/2026

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026

Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа

01/09/2026

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.