Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ” дууны клипний зохиолын уралдаан зарлалаа
Уртын дуу

“Амьддаа бие биеэ хайрла хүмүүсээ” дууны клипний зохиолын уралдаан зарлалаа

Урлаг Урлаг22/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Snapshot_2014-02-22_1809397519630792014-02-22-17-13[www.urlag.mn].png
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” шүлгийг дуу болгосон хамтлаг, уран бүтээлч цөөнгүй бий. Тэдгээрээс хамгийн их анхаарал хандуулж, олон нийтэд хүргэсэн нь Монгол поп опера “Увертюра” хамтлаг билээ.  Увертюра хамтлаг Монгол хүн бүрийн мэддэг энэхүү гайхалтай бүтээлийг амилуулахдаа оюуны бүтээлийг дээдлэн албан ёсны гэрээ байгуулж,  “Анир” студийн захирал, МУСТА Б.Алтанхуягаар аялгуу хийлгэж олны хүртээл болгосон. Тэгвэл “Увертюра” хамтлагийнхан  “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүсээ…” дууг албан ёсоор дүрсжүүлэн хүргэх гэж байгаа ажээ.  Тиймээс “Анир” дуу бичлэгийн студи, “Дашбалбар судлал сан”, Монгол поп опера “Увертюра” хамтлаг нар хамтран уг дууны клипний зохиолын уралдааныг зохион байгуулж байна.

    “Морин хуур 2014” наадмын тэргүүн дэд байранд орсон энэхүү уран бүтээлд “Увертюра” хамтлаг анхаарал хандуулж байгаа учир клипний зохиолын уралдаан зохион байгуулж байгаа ажээ. Тэрээр 2014 оны 3-р сарын 15-ны өдрийг дуустал клипний зохиол хүлээн авах бөгөөд  2014 оны 3-р сарын 16-ны өдөр шилдэг нэг зохиол шалгарах юм байна.  Ялагчид Монгол поп опера "Увертюра" хамтлагийн уран бүтээлийн дээж болон гарын бэлэг, Төрийн соёрхолт яруу найрагч О.Дашбалбарын уран бүтээлийн дээж бүтээлүүд болон 300,000 төгрөгийн шагнал, өргөмжлөл, гарын бэлгийн эзэн болох нээ. Ийнхүү уралдааны матераилыг [email protected], https://www.facebook.com/uvertura.hamtlag,  dashbalbarstudies@gmail хаягаар хүлээн авах гэнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг https://www.facebook.com/uvertura.hamtlag хаягаас лавлана уу. Дашрамд дуулгахад 2013.10.23.24-нд тоглогдсон “…Төгсгөлгүй – Эхлэл…”  тоглолтод зориулан уг уран бүтээлийг тус хамтлагийнхан дүрсжүүлж байсан юм.

   “Төгсгөлгүй эхлэл” анхны бие даасан тоглолтоосоо хойш хэсэг нам гүм байсан “Увертюра” хамтлагийнхан ийнхүү уран бүтээлдээ ханцуй шамлан орж байгаа ажээ. Дашрамд дуулгахад “Увертюра” хамтлаг үүсэн байгуулагдсаны таван жилийн ой энэ жил тохиож байгаа бөгөөд олон ажил төлөвлөөд байгаа гэнэ. Тус хамтлагийн уран бүтээл, сүүлийн үеийн мэдээллийг www.uvertura.mn сайтаас авах боломжтой ажээ.

Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.