Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Харанга”-ийн Лхагваагийн “Монгол ээж” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа
Уртын дуу

“Харанга”-ийн Лхагваагийн “Монгол ээж” тоглолтын тасалбар худалдаанд гарлаа

Урлаг Урлаг24/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
images9843094802014-02-24-09-30[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   “Харанга” хамтлагийн дуучин МУСТА X.Лхагвасүрэнгийн “Монгол ээж” цомог бидний гар дээр ирлээ. Энэ цомог нь түүний тав дахь бие даасан цомог бөгөөд тэрбээр өмнө нь “Харангын Лхагва”, “Нарыг хайрла”, “Замбатив”, “Тэнгэрлэг андууд”, зэрэг дөрвөн цомог гаргасан.

   Шинэ цомгийнхоо мялаалга болгож, гуравдугаар сарын 5, 6-нд 19:00 цагт “Монгол ээж” амьд тоглолтоо Монголын үндэсний циркт хийхээр товоо зарлаад байна. Уг тоглолт нь шинэ цомогт багтсан дуунууд төдийгүй, хит дуунуудаас нь бүрдсэн юм.

Дашрамд дурьдахад “Харанга” хамтлагийн 25 жилийн ой тохиож буй бөгөөд ойн арга хэмжээний эхлэл болгон “Монгол ээж” тоглолтоо хийж байгаа ажээ. Тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Брос рекордс”, “Мизюc&lоуе”, “Jojo’s tоуs”, зохион байгуулагчаар “Desoft media”, “New star” студи, Монголын үндэсний цирк, www.easyticket.mn ажиллаж байгаа бол тоглолтын продюсераар МУСТА М.Болд, найруулагчаар МУСТА Д.Лхагвадорж нар ажиллаж байна.

   Хөгжимчдийн бүрэлдэхүүн монголын шилдэг уран бүтээлчдээс бүрдсэн юм. Үүнд: Никитон хамтлагийн гитарчин МУСТА Д. Өлзий-Орших, Соёл-Эрдэнэ хамтлагийн бөмбөрчин МУСТА Б. Цолмон, “New star” студын даралтат хөгжимчин МУСТА С.Гантөр, “Брос рекордс”-ийн хөгжмийн зохиолч, даралтат хөгжимчин МУСТА Г. Онон. Никитон хамтлагийн басс гитарчин МУСТА Г. Буян-Өлзий нар оролцоно. Тоглолтонд урилгаар МУГЖ Т. Ариунаа, МУСТА X. Оюунбилэг нар болон “Харанга” хамтлаг оролцож та бүхэнд ая дуугаа өргөнө. Тоглолтын тасалбар 40.000 төгрөгний үнэтэй ба www.easyticket.mn сайтаар худалдаалагдах юм. Ингээд та бүхнийг монгол сайхан ээжүүдээ магтан дуулах “Монгол ээж” тоглолтонд хүрэлцэн ирэхийг урьж байна.

   Тоглолтын тасалбарыг www.easyticket.mn сайтаар дамжуулан захиалах боломжтой бөгөөд мессэжтэй лавлах 1199 танд үнэгүй хүргэж өгнө. Мөн Улсын циркийн кассаар худалдаалагдаж байгаа аж. Дэлгэрэнгүй мэдээллийг 98102199, 88441177 утаснаас аваарай.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Долоодугаар сард цацагдах шинэ цувралууд

05/07/2025

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.