Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Тоглолтын мэдээ»“Агуу ялалт-Агуу нөхөрлөл” тоглолтыг Улаанбаатар хотод толилуулна
Тоглолтын мэдээ

“Агуу ялалт-Агуу нөхөрлөл” тоглолтыг Улаанбаатар хотод толилуулна

Урлаг Урлаг03/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Эх орны дайны ялалтын 80 жилийн ойд зориулсан “Агуу ялалт- Агуу нөхөрлөл” тоглолт Соёлын төв өргөөнд энэ сарын 4-нд болно.

Тоглолтын талаар Буриадын ардын уран бүтээлийн төвийн захирал Альбина Дугарова ярихдаа “Найрамдал” тоглолтын үзэл баримтлал нь гурван үндсэн хэсэгт суурилсан. Эхний хэсэгт Монгол Улсын Зэвсэгт хүчний дуу, бүжгийн улсын чуулга Буриадын “Байгаль” театр, ардын “Раздолье” хамтлагийн уран бүтээлчид 1939 оны Халхын голын эрэг дээрх тулааныг урлагийн хэлээр өгүүлэх юм. Дараагийн хэсэгт Эх орны дайны он жилүүдэд зориулж дуу, бүжгийн хэлээр найрамдал хэрхэн бэхэжсэн, фашист Германыг ялсан Агуу ялалт хэрхэн бий болсон тухай өгүүлнэ. Энэ үеэр монголчуудын танил, дайны үеийн алдартай дуунууд эгшиглэнэ. Харин тоглолтын төгсгөлд хоёр орны ард түмний сэтгэлд хоногшсон ялалтын алтан дуу “Катюша”, “Гурван танкчин”, “Смуглянка” зэрэг дуу эгшиглэж “Нарны домог” сьюта эцсийн өнгө болж, хоёр ард түмний гүн гүнзгий нөхөрлөлийг илэрхийлнэ” гэв.

“Агуу ялалт-Агуу нөхөрлөл” тоглолт нь түүхэн баатруудыг дурсахын нэр биш, харин ч Буриад, Монгол хоёр ард түмний соёл, түүхийн гүн гүнзгий холбоог бататгах чухал алхам юм.

Монгол-Оросын Засгийн газар хоорондын худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны 25 дахь хуралдаан Улаанбаатар хотод 2023 оны аравдугаар сарын 23-нд болсон. Энэ хүрээнд хоёр улсын найрамдлыг илэрхийлсэн 63 хоногийн баярын хөтөлбөр Монголын хотуудад тоглолт хэлбэрээр үргэлжилсэн юм. Мөн 1939 оны эх орны дайны түүхэн үйл явдлын дүрс бичлэг, радиогоор цацагдсан мэдээ, дуу бичлэгүүдийг орос, монгол хэлээр ашиглах аж.

Мөн Буриадын театрын бүтээл болох “Фронт Цэгмид” баримтат киног толилуулна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Тоглолтын мэдээ Урлаг

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долдугаар сарын 11-нд 21:00-00:00 цагт болно

03/07/2025
Тоглолтын мэдээ Урлаг

“The Hu – Uvs 100” тоглолт болно

01/07/2025
Тоглолтын мэдээ Урлаг

Үдшийн музейд ятгач Г.Солонго тоглоно

24/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“I love sushi” олон улсын нүүдлийн үзэсгэлэн “Монгол арт” галерейд үргэлжилж байна

04/07/2025

Үндэсний их баяр наадмын хөтөлбөр

04/07/2025

“Фронт хэмээх Энгэлийн Бадам” номыг архивын баримтад тулгуурлан бичжээ

04/07/2025

Жүжигчин И Со И 43 насандаа таалал төгсжээ

03/07/2025

ФОТО: “Клеопатра” жүжгээс

03/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.