Монголын рок попын загалмайлсан эцэг гэгддэг “Харанга” хамтлагийн 25 жилийн ой энэ 2014 онд тохиож байгаа билээ. Тус хамтлагийхан ойгоо угтаж хамгийн үнэнч шүтэн бишрэгчиддээ зориулсан “Best of Haranga” нэртэй V.I.P тоглолтыг 2014 оны 3 сарын 8 өдөр Blue Sky Tower –ийн Vegas club-т бут авахаа хэвлэлийн бага хурал хийж зарлалаа.
Тус хамтлаг тоглолтоо “СТРИНГС” Монголын анхны амьд хөгжмийн клубтэй хамтран зохион байгуулж байгаа юм байна. Тус клубын 10 жилийн ойн 2014 онд тохиож байна.
Тоглолтонд “Харанга” хамтлаг хамгийн шилдэг гэсэн дуунуудаа тоглох бөгөөд энэ үдшийг фенүүд нь “Харанга”-тай хамт чөлөөтэй дуулж бүжиглэж, хөгжилдөж өнгөрүүлэхээрээ онцлогтой гэж зохион байгуулагчдын зүгээс мэдээлж байна.
Тоглолтын билет ердөө 400 ширхэг л хэвлэгдэх бөгөөд “Харанга” хамтлагтай нэг үдшийг бут авах үзэгчид ердөө л 400 хүн байх нь ээ.
Олон улсын эмэгтэйчүүдийн баярт зориулсан уг тоглолтонд “Харанга” хамтлагийн шилдэг 20 дуу эгшиглэх юм байна. Цөөн тооны үзэгчдэд зориулан хийж байгаа VIP тоглолтын тасалбар 150, 200 мянган төгрөг аж.