Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гадаад мэдээ»“RIIZE” хамтлаг Азийн анхны аялал тоглолтоо “Riizing loud” гэсэн нэрээр зарлалаа
Гадаад мэдээ

“RIIZE” хамтлаг Азийн анхны аялал тоглолтоо “Riizing loud” гэсэн нэрээр зарлалаа

Урлаг Урлаг04/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Орчин үеийн буюу 2023 онд шинээр гарч ирсэн хөвгүүдийн хамтлаг болох “RIIZE” Азийн анхны аялан тоглолтоо эхлүүлэх гэж байна. Тус хамтлаг тавдугаар сарын 1-нд 2025 оны Азийн аялан тоглолтоо “Riizing loud” нэртэйгээр зарлалаа. Энэхүү аялан тоглолт нь тэдний уран бүтээлчийнхээ хувиар анх удаа зохион байгуулагдаж буй бие даасан концертын эхлэл болж буйгаараа онцлогтой.

“RIIZE” нь “SM” энтертайментийн үүсгэн байгуулсан, Өмнөд Солонгосын зургаан гишүүнтэй хөвгүүдийн хамтлаг билээ. Тэд 2023 оны есдүгээр сарын 4-нд “Get a guitar” нэртэй анхны сингл цомгоороо дебютээ хийж байсан юм. Анх долоон гишүүнтэй байсан ч, хамтлагийн гишүүн Хон Сынхан 2024 оны 10-р сард хамтлагаас албан ёсоор гарчээ.

“RIIZE” нэр нь “Rise” (өсөлт) болон “Realize” (мөрөөдлөө биелүүлэх) гэсэн англи үгсийн нийлбэр бөгөөд, хамтлагийн гишүүд хамтдаа өсөж, мөрөөдлөө биелүүлнэ гэсэн утгыг агуулдаг байна. Тэдний фен клубийн нэр нь “BRIIZE” бөгөөд, хамтлагийн аяллыг дэмжин, хамтдаа урагшлах фэнүүд гэсэн утгыг илэрхийлдэг. “RIIZE” нь 2024 онд “RIIZING DAY” нэртэй анхны фэн уулзалтаа хийж дэлхийн 19 хотод аялан тоглолт хийж байжээ.

Мөн тэдний анхны бүрэн хэмжээний цомог болох “Odyssey” 2025 оны тавдугаар сарын 19-нд гарах бөгөөд тус цомгоороо эргэн ирэлтээ хийхээр төлөвлөж байна. “RIIZE” хамтлаг нь шинэ залуу үеийн к-поп хамтлагуудын нэгэн төлөөлөгч ба шинэлэг хөгжим, үзүүлбэрүүдийнхээ хүчирхэг гүйцэтгэлээр олон улсын фенүүдийнхээ анхаарлыг татсаар байна.

Түүнчлэн “Riizing loud” тоглолт нь долоодугаар сарын 4-6-нд Сөүл хотын Dome-д эхлэх бөгөөд цаашлаад Хёого, Хонг Конг, Сайтама, Хирошима, Куала Лумпур, Фүкүока, Тайпэй, Токио, Бангкок, Жакарта, Манила, Сингапур, Макао зэрэг хотуудаар 2026 он хүртэл үргэлжилнэ. Үүгээр зогсохгүй, аялан тоглолтоо хийх нэмэлт хот, өдрүүдийг хэсэг хугацааны дараа дахин зарлана гэнэ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дуу хөгжим Урлаг

Дуучин Лууяагийн “ЗАВГҮЙ” тоглолтын босоо тасалбар зарагдаж дуусжээ

15/09/2026
Дуу хөгжим Урлаг

T.O.P “BigBang”-ийг үргэлж дэмжихээ илэрхийлэв

15/09/2026
Дуу хөгжим Урлаг

Селин Дион тайзнаа эргэн ирлээ

14/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дуучин Лууяагийн “ЗАВГҮЙ” тоглолтын босоо тасалбар зарагдаж дуусжээ

15/09/2026

Квентин Тарантиногийн гэрт зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдсан этгээдийг цагдаа нар эрэн сурвалжилж байна

15/09/2026

“Jimmy Kimmel Live!” шоуг 2027 онд дуусгана гэх мэдээллийг няцаалаа

15/09/2026

T.O.P “BigBang”-ийг үргэлж дэмжихээ илэрхийлэв

15/09/2026

Женнифер Лоуренс инстаграмд нэгдэж, сөрөг хандлагатай хэрэглэгчдэд анхааруулга өглөө

15/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.