Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Гэрэл зураг»Өнөөдөр хорьдугаар зууны гоо үзэсгэлэн Одри Хепберний төрсөн өдөр
Гэрэл зураг

Өнөөдөр хорьдугаар зууны гоо үзэсгэлэн Одри Хепберний төрсөн өдөр

Урлаг Урлаг04/05/2025Шинэчлэгдсэн:04/05/2025Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Хорьдугаар зууны гоо үзэсгэлэн, загварын ертөнцийн хатан хаан Одри Хепберн 1929 оны энэ өдөр буюу тавдугаар сарын 4-нд Бельги Улсад мэндэлжээ. 63 жил амьдрахдаа тэрбээр кино ертөнцийн түүхэнд хэзээ ч бүдэгрэшгүй дурсамж болон үлдэж, од болон гэрэлтэж чадсан билээ.
Түүний мэндэлсэн өдрийг тохиолдуулан алдарт жүжигчний тухай сонирхолтой баримтуудыг хүргэж байна.

Тэрбээр уснаас “үхтлээ” айдаг байжээ

“Two for the road” кинонд түүний усан бассейн рүү үсэрч ордог хэсэг бий. Зураг авалт дууссаны дараа киноны багийнхан түүн рүү гүйж очин, живэхээс нь өмнө гаргадаг байжээ. Яг энэ хэсгийг үзэх юм бол түүний царайны хувирлаас 100% айдсыг харж болно.

Маш бүрэг ичимхий

Тэрбээр өөрийгөө маш дотогшоо бүрэг хүн гэж нэгэнтээ тодорхойлсон байдаг. Тиймдээ ч “Би ихэнхдээ ганцаараа байх дуртай. Бямба гарагийн оройноос даваа гарагийн өглөө хүртэл ганцаараа гэртээ байвал тэр миний хувьд хамгийн сайхан амралт болж, маш их эрч хүчийг өгдөг” хэмээн хэлжээ.

Ховор төрөх шилдэг жүжигчин

Кино урлагт “Эмми”, “Оскар”, “Грэмми” болон “Тони”-гийн шагнал хүртсэн 12-хон жүжигчин байдаг. Тэдний нэг бол мэдээж Одри юм.

Түүний дуртай өнгө бол цэнхэр.

Тэрбээр жүжигчин болохоосоо өмнө шүдний эмч болохоор суралцаж байжээ.

Тэрбээр Нацистуудаас мултарч чадсан

Нацистууд түүний амьдарч байсан хотод ирэн маш олон хүнийг алж, хамаатнуудыг нь ч гэсэн хөнөөсөн байжээ. Одри харин замын машинд сууж дайжин, амь гарч чадсан байна.

Сувилагч Одри

Дэлхийн  II дайны үеэр буюу Одри 16 настай байхдаа дайны үеэр шархадсан цэргүүдийг сайн дураар халамжилдаг сувилагч байжээ.

Тэрбээр дөрвөн удаа үр зулбаж байжээ

Ажлын хэт их ачаалал, дээрээс нь жин багатай байснаас ургаа гүйцэд тээж чадалгүй, дөрвөн удаа үр зулбасан байна. Харин эмчилгээ хийлгэж, уран бүтээлээ түр завсарласны эцэст хоёр хүүтэй болсон юм.

Гивенчи, Одри хоёрын нөхөрлөл

Францын алдарт загвар зохион бүтээгч, “Givenchy” брэндийн үүсгэн байгуулагч Гивенчи Одригийн хувийн дизайнер байсан бөгөөд тэд олон жилийн турш найзууд байжээ.

Алмазан зүүлтний эзэн

“Breakfast at Tiffany’s” хэмээх кинонд гардаг очир эрдэнийн зүүлтийг зүүсэн хоёрхон хүн байдаг. Тэдний нэг нь Одри. Харин нөгөө нь хатагтай Мэри Уайтхаус.

Тэрбээр өөрийн нэрийн сүрчигтэй байсан

Алдарт “Givenchy” брэнд Одрид зориулан сүрчиг гаргаж байжээ. “L’Interdit ” буюу “Хориотой” гэсэн утгатай нэр бүхий энэхүү сүрчиг нь сарнай, жасмин зэрэг цэцэгсийн үнэртэй байсан бөгөөд 1957 онд худалдаанд гарч байв.

Тэрбээр балетад дуртай байжээ

Түүний гоолиг биеийн нууц бол балет байсан гэдгийг та өмнө нь уншиж байсан байх. Тэрбээр таван настайгаасаа хичээллэж эхэлсэн бөгөөд, дэлхийн II дайны үед өвдсөний улмаас цаашид бүжигчний түвшинд суралцаж чадаагүй байна.

Тэрбээр өөрийгөө хэзээ ч үзэсгэлэнтэй гэж бодож байгаагүй

Одригийн хүүхдүүд “Vanity Fair” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа “Тэр өөрийгөө том хамартай, том хөлтэй, хэт туранхайгаас гадна жижигхэн хөхтэй гэж боддог байсан. Тэгээд толинд хараад хүмүүс яагаад намайг хөөрхөн гэж боддогийг ерөөсөө ойлгохгүй юм гэж байсан удаатай” гэжээ.

Өсгийтэй гутал өмсөхөөс илүү…

Тэрбээр өсгийтэй гутал өмссөн үедээ хэт өндөр болчихдог байсан учраас балерина шаахай өмсөхийг илүүд үздэг байжээ.

ТэрБээр Пиппин нэртэй янзага тэжээдэг байжээ.

Түүний жинхэнэ нэр

Түүний жинхэнэ нэрийг Одри Кэтлин Растон гэдэг бөгөөд дайны үеэр англи нэртэй байх нь аюултай байсан учир түүний нэрийг сольжээ.

Монро ба Одри

Түүнийг нэр алдрын оргилд хүргэсэн кино бол “Breakfast at Tiffany’s”. Харин энэ киноны гол дүрд Одригийн өмнө Мэрилин Монрог тоглуулахаар шийдээд байсан ч Одри эцэст нь гол дүрд сонгогдсон юм байна.

Тэр өдөрт гурван хайрцаг тамхи татдаг байсан

Зарим хүмүүс түүнийг “Яндан” хэмээн хочилдог байжээ.

Төрсөн өдрийн дуу

Америкийн ерөнхийлөгч Жон Кеннедид Мэрилин Монро төрсөн өдрийн дуу дуулж өгч байсан. Харин жилийн дараа буюу 1963 онд Одри тусгай дуу бичлэгийн студи дээр бичлэг хийлгэн ерөнхийлөгчид дуулж өгч байжээ.

Загварын ертөнцийн хатан хаан

Түүний жижигхэн үс, хар даашинз болон том нүдний шил нь одоог хүртэл эмэгтэйчүүдийн хувцас загварт хамгийн ихэмсэг төрхийг илтгэсээр байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Гэрэл зураг Урлаг

ФОТО: Каннын олон улсын кино наадмын улаан хивсний ёслолоос

14/05/2025
Гэрэл зураг Урлаг

ФОТО: “Baeksang awards” наадмын улаан хивсний ёслолоос

06/05/2025
Гэрэл зураг Урлаг

ФОТО: “Met Gala” арга хэмжээний улаан хивсний ёслолоос

06/05/2025

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025

2025 оны “Eurovision” уралдаан энэ долоо хоногт болно

14/05/2025

Леонардо ДиКаприо: Роберт Де Ниро миний амьдралыг өөрчилсөн

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.