Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Мөрөөдлийн театр” үүссэн түүх
Нийгэм

“Мөрөөдлийн театр” үүссэн түүх

Урлаг Урлаг25/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
jpg4904062822014022515346942231712014-02-25-16-04[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын хошин урлагийг өнгө төрхийг өөрчлөн шинэ түвшинд гаргасан шоуг “Мөрөөдлийн театр”-ын авьяаслаг уран бүтээлчид туурвисаар байгаа. УДЭТ-ын жүжигчнээр овоглогдож явсан Г.Эрхэмбаяр, Г.Алтаншагай нар өөрсдийн байгуулсан  "Мөрөөдлийн театр"-ынхаа нээлтээ Оросын зохиолч Ванпиловийн "Ууган хүү" жүжгээс сэдэвлэсэн "Миний нууц хүү" жүжгийг тайзнаа тавьж анхны тоглолтоо үзэгчдэд хүргэсэн билээ. Энэхүү анхны уран бүтээлээсээ хойш "Хайртай бол эргэж хараарай", "Гээсэн хайраа аваарай", "Тэр чинь би", "Амьдрал өөрөө бэлэг" зэрэг шоу тоглолтоо үзэгч олондоо хүргэсээр энэ жил 3 жилийнхээ ойтой золгож буй билээ.

"Мөрөөдлийн театрын"-хан 3 жилийн ойгоо тохиолдуулан "Шилдгийн шилдэг" үзүүлбэрүүдээсээ бүрдсэн тоглолтоороо энэ сарын 13-28-ны өдрийг хүртэл үзэгч фэнүүддээ бэлэг барьж эхэллээ. 

Тус шоу тоглолт нээлтээ хийсэн даруйдаа их хотын үзэгчдийг байлдан дагуулж тасалбар нь тун эрэлт ихтэй байсаар тоглолт дуусахад 3-хан хоног үлдсэн байна. Мөн үзэгчид тус театрын хамт олонд "3 жилийн ойн баяр"-ын мэнд хүргэе хэмээн тоглолтын үеэр сэтгэлээ илэрхийлсээр тоглолтоос сэтгэл хангалуун гарч байсан юм.

Уншигч та бүхэн 3 жилийн баярт зориулсан "Шилдгийн шилдэг" шоу тоглолтыг үзэхээр шийдсэн бол "Тусгаар тогтнол"-ын ордонг зориорой.

Дашрамд сонирхуулахад, "Мөрөөдлийн театр"-ынхан 3 жилийн ойн баяраараа үзэгчдэдээ барих дараагийн бэлэг нь дэлгэцийн уран бүтээл гэнэ. Мөн томоохон хэмжээний шоу тоглолтоо үзэгчдэдээ хүргэх төлөвлөөгөөтэй ажиллаж байгаагаа дуулгалаа.

Ингээд уншигч та бүхэндээ "Мөрөөдлийн театрыг" үүссэн түүхийг өгүүлсэн нэвтрүүлгийг хүргэж байна

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.