Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»В.А.Моцартын “Дон Жуан” дуурийг шинэчлэн найруулжээ
Нийгэм

В.А.Моцартын “Дон Жуан” дуурийг шинэчлэн найруулжээ

Урлаг Урлаг26/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DonJ7413203162014-02-26-10-50[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  УДБЭТ-ын хамт олон 2013-2014 оны тоглолтын улиралд сар бүр нэгэн шинэ уран бүтээл хийх, сэргээн тавих эсвэл гадаадын нэртэй уран бүтээлчийг урих зэрэг онцлог үйл ажиллагаа зохион байгуулахаар ажиллаж байна.

3 дугаар сарын онцлох бүтээл нь 08, 09-ний өдрүүдэд олон улсын эмэгтэйчүүдийн  баярыг тохиолдуулан сэргээн тоглох Австрийн суут хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Дон Жуан” дуурь юм.

Тус дуурийг УДБЭТеатр 2004 оны 10 сарын 23-ны өдөр Австри улсын найруулагч М.Майрхоферийн найруулгаар анх удаа тоглосон. Гэвч дуучдын бүрэлдэхүүн өөрчлөгдсөн, зарим хувцас, тайз хуучирсан шалтгаанаар сүүлийн 4 жил тоглоогүй юм.

B.А.Моцартын “Дон Жуан” дуурь нь дуучдаас дуулахаас гадна жүжигчний өндөр ур чадвар, хөгжимчдөөс илүү нарийн мэдрэмж, техник шаарддаг, томоохон бүтээл юм. Уг бүтээлээр дуучид, хөгжимчдийн ур мэргэжлийн чадварын түвшин, тухайн улсын сонгодог урлагийн хөгжлийн чиг хандлагыг тодорхойлдог байна. “Дон Жуан” дуурийн эмэгтэй дүрүүд тус бүр өвөрмөц онцлог, зан чанартай гайхалтай бүсгүйчүүд байдаг бөгөөд гол дүр Дон Жуаныг хурцатгаж өгдөг бол түүний шадар туслах Лепорелло бас хоолойтой дуучны хувьд хамгийн том дүрүүдийн нэг нь байдаг.

Тиймээс энэхүү бүтээлийг сэргээн тоглох нь уран бүтээлчдийг хөгжүүлэх онцгой ач холбогдолтой учир Бээжин дэх Австри улсын элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Венийн хөгжмийн их сургуулийн профессор Ребекка Бланкеншипийг тус дуурийн найруулагчаар ажиллуулахаар уриад байна. Ребекка Бланкеншип нь Австри улсын нэрт дуурийн дуучин, жүжигчин байсан бөгөөд одоогоор Венийн хөгжмийн их сургуулийн профессор, найруулагч юм.

Дуурийн гол дүрүүдэд: Дон Жуан-Э.Анхбаяр СТА, Донна Анна-Б.Энхнаран, Комендатор-Б.Алтанхуяг СТА, Донна Эльвира-Б.Эрдэнэтуяа СТА, Лепорелло-Ж.Бямбажав, Мазетто-Э.Бумхүү СТА, Церлина- Н.Туяа СТА нар тоглох бол удирдаачаар нь УГЗ Н.Туулайхүү  ажиллаж байна.

Эрхэм үзэгч та бүхэн 3 дугаар сарын 08,09-ний өдрүүдэд УДБЭТ-т хайртай  ээж, хань, найз бүсгүйтэйгээ хамт зочилж В.А.Моцартын “Дон Жуан” дуурийг үзэээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 99024933, 91141538, 99147227 дугаарын утсаар болон www.opera-ballet.mn   вэб хуудаснаас аваарай.

Тасалбарыг касс болон www.monda.mn  www.easyticket.mn сайтуудаас онлайнаар авах боломжтой.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Монгол Улсын хаад” дурсгалын зоос гаргахаар төлөвлөж байна

10/08/2026
Нийгэм Урлаг

Олон улсын монголч эрдэмтний XIII их хурал Улаанбаатар хотноо болно

05/08/2026
Нийгэм Урлаг

Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн хөшөөг буцаан байрлуулав

03/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Жон Малкович алдарт удирдаач Сержиу Челибидакегийн дүрд тоглолоо

11/08/2026

Мишель Йео Бусаны кино наадмаас оны шилдэг Азийн кино уран бүтээлчийн шагнал хүртэнэ

11/08/2026

Мэрил Стрип “The Devil Wears Prada 2” кинонд өмссөн хувцаснуудаа дуудлага худалдаанд оруулна

11/08/2026

Тупак Шакурын амийг хөнөөсөн хэргээс хойш 30 жилийн дараа сэжигтэн шүүхийн өмнө зогсох гэж байна

11/08/2026

Тор хэмээх дүрээрээ дэлхий дахинд танигдсан жүжигчин Крис Хемсворт өнөөдөр 43 нас хүрч байна

11/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.