Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын музейд дэлхийн 30 гаруй оронд эх орноо сурталчилжээ
Уртын дуу

Монголын музейд дэлхийн 30 гаруй оронд эх орноо сурталчилжээ

Урлаг Урлаг27/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
20140227090142689079362014-02-27-09-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 Монгол Улсад орчин цагийн музей үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг хэсэг гарсан бөгөөд уг ажлыг нээлтийг өчигдөр Монголын Үндэсний музейд эхлүүлсэн юм. 90 жилийн ойн хүрээнд хэд, хэдэн томоохон ажил хийхээр яамны зүгээс төлөвлөөд байгаа аж
.Мөн нээлтийн үйл ажиллагааны үеэр Монголын Үндэсний музейн захирал Д.Сүхбаатар 1926 онд бүтээгдсэн Монголын түүхэн газрын зургийн хуулбарыг ССАЖЯаманд гардуулан өгсөн юм. Эртний Грек, Ромоос гаралтай музей нь МЭӨ 400 он буюу одоогоос 2,5 мянган жилийн өмнө үүссэн. Харин Монголд орчин цагийн анхны музей 1921-1924 онд тулгын чулуугаа тулж, үзмэр сан хөмрөгөө цуглуулан 1924 онд албан ёсоор олон нийтэд үйлчилж эхэлсэн байдаг юм. Нэрт эрдэмтэн О.Жамъян музейн анхны даргаар ажиллаж байжээ.
Удалгүй, 1926 онд Богд хааны өвлийн ордонд музейг шилжүүлэн шинэчлэн байгуулсан. 1931 онд Хувьсгалын музейг, 1940-1941 онд Орон нутаг судлах-Улсын төв музей, 1956 онд Улсын Төв Музей, 1971 онд Хувьсгалын музей, 1991 онд Монголын Үндэсний Түүхийн музей, Байгалийн түүхийн музейг тус тус шинэчлэн байгуулсан байдаг. Монголын музейнүүд салбар бүрээр мэргэшин Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, Орчин үеийн уран зургийн галлерей, Богд хааны ордон музей, Чойжин ламын сүм музей, Цэргийн Түүхийн музей, Төрийн түүхийн музей олон нийтэд нээлттэй ажиллаж байна. Эдүгээ монгол улсад төр, хувийн хэвшлийн 56 музей Үндэсний, Улсын, Орон нутгийн музейн статустайгаар ажиллаж, жилдээ 600-700 мянган үзэгчдийг хүлээн авч үйлчилж байна.   2013 онд МУ-ын Засгийн газар, ССАЖЯ-наас музейн салбарт нэг тэрбум 200 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг оруулж, музейн бүртгэл мэдээллийн санг сайжруулах, Үзмэр худалдан авах, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх ажилд зарцуулаад байна. Өнгөрсөн жилүүдэд монголын музейнүүд дэлхийн 30 гаруй оронд эх орныхоо түүх, соёлыг сурталчилсан томоохон үзэсгэлэнг аялуулж дэлхийн үзэгчдийн талархалыг хүлээсэн юм.
Г.Анар
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Лего” түүхэн дэх хамгийн үнэтэй тоглоомын цуглуулгаа танилцууллаа

08/09/2025

Д.Дагвадорж олон улсын дуурийн дуучдын уралдаанд түрүүллээ

08/09/2025

“Radiohead” хамтлаг долоон жил завсарласны дараа аялан тоглохоор боллоо

08/09/2025

Монгол киноны зурагт хуудас бүтээх уралдаан зарлалаа

08/09/2025

“Шавраас дижитал хүртэл” үзэсгэлэн нээлээ

08/09/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.