Монголчуудын хайрлан хүндэлж явдаг уран бүтээлчдийн нэг Ш.Чимэдцэеэ өөрийн бие даасан “Бүүвэйн дуутай бурхан ээж” тоглолтоо хийхээр болжээ.
Энэ талаар дуучин маань өөрийн фэйсбүүк хуудсандаа “За цахим ертөнцөд танилцсан андууд минь. Миний 2014 оны шинэ уран бүтээл ирэх сарын сарын 4-ны 19.00 цагт UB паласт болно. Гэхдээ энэ жилийнхээ концертийг зүгээр цуваа дуунууд биш хэн хүний сэтгэлээс хэзээд салахгүй сэтгэгдэл үлдээх үүднээс бэлтгэсэн. Бурхан урлаач н.Ухаанзаяатай хамтарсан “Бүүвэйн дуутай бурхан ээж” нэртэй тоглолтоо та бүхэндээ толилуулах гэж байна. Хүрэлцэн ирнэ үү” хэмээн урьжээ.