Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд, хатагтай Соёлма Баяртуевна Дагаеватай уулзалт хийлээ
Дотоод мэдээ

ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд, хатагтай Соёлма Баяртуевна Дагаеватай уулзалт хийлээ

Урлаг Урлаг06/05/2025Шинэчлэгдсэн:06/05/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойд зориулсан хоёр улсын хамтарсан үйл ажиллагаануудыг зохион байгуулахаар Монгол Улс, Улаанбаатар хотод хүрэлцэн ирсэн, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Соёлын сайд, хатагтай Соёлма Баяртуевна Дагаеватай уржигдар /2025.05.04/ нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш уулзалт хийлээ.

Уулзалтаар нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх түүх соёлын үл хөдлөх дурсгалуудын сэргээн засварлалтын ажлууд болон нийслэлийн Улаанбаатар театрын уран бүтээлчдийн бүрэн хэмжээний тоглолтыг Буриад Улсын Улаан-Үд хотноо зохион байгуулахад хамтран ажиллах талаар нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Э.Цэнд-Аюуш хүсэлт тавьж, санал солилцлоо.

Буриад Улсын Соёлын сайд хатагтай Соёлма Баяртуевна Дагаева уулзалтын үеэр Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойд зориулсан “Аугаа их Ялалт-Аугаа найрамдал” баярын тоглолтыг Улаанбаатар хотноо зохион байгуулахад дэмжлэг үзүүлэн ажиллаж буй нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон нийслэлийн Соёл, урлагийн газрын хамт олонд талархал илэрхийллээ.

Уулзалтад нийслэлийн Соёл, урлагийн газрын ЗУХ-ийн ахлах мэргэжилтэн Н.Өлзийбаяр, СҮУХ-ын ахлах мэргэжилтэн Б.Шашу, Монгол Улсын соёлын элч Х.Дамдинсүрэн, орчуулагч, хэл шинжлэлийн доктор, профессор Д.Цэцэгдэлгэр нар байлцлаа.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

“Хүүхэд хөгжлийн төв”-ийн сурагчдын тайлан тоглолт боллоо

04/06/2026
Балет Урлаг

Дэлхийн “А” зэрэглэлийн “Арабеск” балетын уралдаанд монгол оюутнууд нэг, хоёр, гуравдугаар байрт шалгарлаа

01/05/2026
Дотоод мэдээ Урлаг

Оюутан Ж.Жинжиймаа “Үлэмж яруу-7” уралдааны тэргүүн байр хүртлээ

30/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Oasis” хамтлаг бүх цаг үеийн шилдэг цомгийн жагсаалтад “The Beatles”-ийг гүйцэж түрүүллээ

23/07/2026

“Agent Kim Reactivated” цуврал “Netflix”-ийн жагсаалтыг тэргүүлсээр байна

23/07/2026

“Монголын довтолгооны тухай хуйлмал бичиг”-ийн хуулбарыг Хархорум музейд өгөв

23/07/2026

Хүрээ цамын 108 ариун багийг дахин сэргээсэн Соёлын элч Н.Ганхуяг

23/07/2026

“Тайга”-д дуудагдсан тэмдэглэл

23/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.