Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Амжилтанд хүрэх нэг л зам бий
Сонгодог уран зохиол

Амжилтанд хүрэх нэг л зам бий

Урлаг Урлаг27/02/2014Сэтгэгдэл байхгүй4 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
key_to_sales_success245535582014-02-27-13-32[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
Хамаг хүчээ дайчлан ажилласан мөртлөө санасан үр дүндээ хүрэхгүй байх үнэхээр сэтгэл гонсоймоор. Гэтэл зарим хүмүүс чам шиг их ажиллаагүй мөртлөө илүү амжилтанд хүрч байгааг юу гэж тайлбарлах вэ? Шударга биш, урам хугармаар байгаа биз.
Үнэндээ амжилтанд хүрсэн хүмүүс чамаас их ажилладаггүй, харин тэдний баримталдаг дүрэм таныхаас өөр байгаад л учир байна. Эргэлзээ, аливаа ажлыг хойш тавих, өөртөө итгэлгүй байх зэрэг нь бидний цаг хугацаа, энергийг хуу сорчихдог. Эдгээр муу дадал зуршлаас болоод нэг мэдэхэд хоног, сар, жил ямар ч үр дүнгүй урсан өнгөрсөн байдаг.
 

Бид цаг хугацаагаа ямар ч ач холбогдолгүй зүйлст үрж байхад тэд зөвхөн амжилт авчрах зүйлийн төлөө ажиллаж байна. Тэдэнд ямар нэг нууц жор, тусгай арга гэж байхгүй. Тэд зүгээр л бүтээмжтэй ажиллах, зорилгодоо хүрэх дадал зуршлыг өөртөө суулгасан байдаг. Тиймээс өндөр бүтээмжтэй хүмүүсийн дадал зуршлаас ганц хоёрыг л өөртөө суулгасан байхад зорилгодоо илүү дөт замаар хүрч болох нь ээ. 

1.       Санаагаа хэрэгжүүлэхэд цаг хугацаагаа зарцуул
Их ажиллах нь гол биш үр дүнтэй ажиллах нь чухал. Дундаж хүмүүс ихэнх цаг, энергээ нэг санааг  дахин дахин эргэцүүлэн бодоход зарцуулдаг бол өндөр бүтээмжтэй хүмүүс санаагаа хэрэгжүүлэхийн тулд ажилладаг. Өөрөөр хэлбэл бодол санаа бол амжилтын үр. Үрийг усалж тордож ургуулахгүй бол хэнд ч хэрэггүйтэй адил үйлдэл хийхгүйгээр гайхалтай санаа хэнд ч хэрэггүй. Үр дүн зөвхөн үйлдлээр бий болдог.
2.       Хэд хэдэн төлөвлөгөөтэй бай
Төгс төлөвлөгөө, төгс арга боловсруулах гэж цагаа үрэх хэрэггүй. Төгс зүйл гэж хэзээ ч байдаггүй юм. Амжилтанд хүрсэн хүмүүс үргэлж хэд хэдэн төлөвлөгөөтэй байдаг. Тэд зорьсондоо хүрэхийн тулд санаанд оромгүй, аз туршсан зүйлийг хэзээд хийхэд бэлэн байдаг.  
3.       Боломжийг бий болго
Боломжийг хүсч, хүлээж, найдсаар байтал цаг хугацаа хий дэмий өнгөрөхвий. Амжилтанд хүрсэн бүх хүмүүс боломжийг бий болгодог гэдгийг мэддэг. Тэд боломжийг бий болгохын тулд хорвоо дэлхийд өөрсдийнхөө хэн гэдгийг, юу хийж чадахаа, тэдэнд хэн тусалж чадахыг ойлгуулж чаддаг юм.  Боломж бий болонгуут 100 хувь ашигладаг.
4.       Дургүй ч гэсэн бүтэлгүйтлийг хүлээн зөвшөөр
Ихэнх хүмүүс ямар нэг зүйл сэдчихээд хойш суусаар байдаг. Төлөвлөгөө нь нурахвий, тэнэг хүн шиг харагдахвий гэж эмээдэг бол амжилтанд хүрсэн хүмүүс бүтэлгүйтлийг муу зүйл биш гэж мэддэг. Алдах бүртээ тэд илүү ухааждаг. Санааг бодит болгоход эрсдэл үргэлж байдаг.
5.       Төмөр мэт сэтгэлийн хаттай бай
Амжилтанд хүрсэн хүмүүс сэтгэлийн их хаттай байдаг. Бид бүгд л тэдэн шиг болохыг хүсдэг, гэхдээ яаж? Чи юу ч хийсэн бай, ямар ч царай зүстэй бай хамаагүй дэлхий дээрх цор гац хувилбар. Хэн ч чамайг хуулбарлаж чадахгүй. Сул үг хэрэглэдгээс минь болоод бичсэн нийтлэлийг маань шүүмлэх хүмүүс байсан. Тэр бүрт нойр хүрэхгүй бодож шаналдаг байлаа. Гэтэл амжилтанд хүрсэн хүмүүс алдаж болно, зарим нэг хүнд таалагдахгүй байж болно, үүнээс болоод сэтгэл эмзэглэж болно гэдгийг мэддэг. Тиймээс л тэр өвдөлтийг тэсвэрлээд, тасралтгүй хөдөлмөрлөж, хүмүүс юу ч гэж хэлсэн шантралгүй зүтгэсээр байдаг.
6.       Өөрийгөө тань – Тэнэгүүдийг битгий сонс
Өөрийгөө таниагүй хүн бусдын нөлөөнд орохдоо амархан байдаг. Бусад хүн өөрийнх нь ур чадвар, мэдлэг, хийж буй ажил, цаашдын ирээдүйг нь ярихад хүртэл итгэх хандлагатай. Гэтэл амжилтанд хүрсэн хүмүүс өөрийгөө танихад их хугацаа зарцуулсан байдаг. Өөрийгөө судалж, хайрцагнаас гадна сэтгэж, мэргэжлийн хүмүүсээс зөвлөгөө авдаг. Тиймээс тэд сөрөг бодолтой, тэнэг хүмүүсийн яриаг анхаараад байдаггүй.
7.       Сэтгэлээ зориул
Сонин санагдаж магадгүй л дээ, гэхдээ амжилтанд хүрсэн хүмүүс гайхалтай сэтгэлээрээ хүмүүс байдаг. Хувиа хичээсэн, сувдаг сэтгэлийг аль эрт гээсэн. Зөв зүйлийн төлөө өөрсдийн цаг зав, мэдлэг туршлагыг харамгүй зориулдаг. Ялагчид үргэлж бусдад сайн сайхныг өгдөг.
8.       Эгогоо хүчрэгжүүл
Тэд хэзээ ч гаргасан шийдвэртээ эргэлздэггүй. Хэрвээ сайн төлөвлөгөө гаргавал түүнийхээ дагуу судалгаа хийж, амжилтанд хүрэх хүртлээ өөртөө төгс итгэлтэй байдаг. Хэн нэгэн түүнийг чадахгүй гэж хэлбэл тэр дор нь мартдаг. Тэд сөрөг бодолтой хүмүүсээс хол байж, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхэд өөртөө бат итгэдэг.
9.       Өөр амжилтанд хүрсэн хүмүүсээс тусламж ав
Хүн хэчнээн ухаалаг, шургуу хөдөлмөрлөдөг байлаа ч бүх зүйлийг сайн хийж чадахгүй. Амжилтанд хүрсэн хүмүүс бусад компани, түүний мэргэжилтнүүдийг судалдаг нь ийм учиртай. Тэд үргэлж өөрөөсөө илүү хүмүүсээс зөвлөгөө авдаг.
10.   Хүрэн хүртлээ тасралтгүй яв
Жирийн хүмүүс бүтэлгүйтэлтэй таарахаараа шантарч мохдог. Гэтэл амжилтанд хүрсэн хүмүүс бүтэлгүйтэл нь амжилт тун ойрхон байгааг зааж байна гэж ойлгодог. Бүтэлгүйтлээ гэхэд аль нэг арга, төлөвлөгөөнийхөө хэсгийг өөрчлөөд амжилтанд хүрэх хүртлээ шантралгүй явна. Амжилтанд хүрэх нэг л зам бий.Тэр нь урагшаа алхах.
Дээрх чанаруудаас хамгийн чухал нь аль вэ? Өөрийнхөө бодлыг бидэнтэй хуваалцаарай. 
Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.