Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Багахангай дүүрэг кино үзвэр танхимтай боллоо
Нийгэм

Багахангай дүүрэг кино үзвэр танхимтай боллоо

Урлаг Урлаг28/02/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
89f5cced946f307765c92023a46b3865d6095c185323438412014-02-28-09-34[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Нийслэлийн алслагдсан дүүргийдийн нэг болох Багахангай дүүргийн соёлын ордонд байгуулсан жишиг кино үзвэрийн танхимыг нээх ёслолын арга хэмжээ өчигдөр боллоо.

Уг арга хэмжээнд ССАЖ-ын сайд хатагтай Ц.Оюунгэрэл, СУБХЗГ-ын дарга Н.Оргил, Багахангай дүүргийн засаг дарга С.Эрдэнэбаяр, "Синема Оф Саунд" ХХК-ийн захирал Х.Жигжидсүрэн зэрэг албаны хүмүүс оролцож, тууз хайчлах ёслолын ажиллагааг эхлүүлсэн юм.

Соёл, спорт, аялал жуулчлалын яам 2012-2013 онд "Синема оф Саунд" ХХК-тай гэрээ байгуулан Нийслэлийн 2 дүүргийн соёлын ордон, 18 сумын соёлын төвд жишиг кино үзвэрийн цэгийг байгуулж, орчин үеийн дуу, дүрсийн өндөр чанартай кино гаргалтын иж бүрэн тоног төхөөрөмж суурилуулсан нь орон нутгийн ард иргэдэд соёлын чанартай үйлчилгээ үзүүлэх, хүртээмжийг дээшлүүлэх, орчин үеийн шинэ технологитой ард иргэд, хүүхэд залуучуудыг танилцуулах, кино үзвэрийн үндэсний сүлжээг сэргээхэд бодит алхам болж байна.

Цаашид бүх сумын соёлын төвүүдэд кино үзвэрийн танхим байгуулах, орчин үеийн кино гаргалтын тоног төхөөрөмжөөр хангах, нэгдсэн сүлжээнд холбохоор төлөвлөн ажиллаж байна.

Соёл, спорт, аялал, жуулчлалын яам

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026

“Дисней”-н одоос Холливуудын тэргүүлэх жүжигчин болсон Зендая 30 нас хүрлээ

01/09/2026

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026

Р.Чойномын бүтээлийн судлал, шинжлэлийн уралдаан зарлалаа

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.