Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Дуучин Б.Амархүүгийн тоглож буй “Анхны үнсэлт” мюзиклын хэвлэлийн хурал өнөөдөр болно
Уртын дуу

Дуучин Б.Амархүүгийн тоглож буй “Анхны үнсэлт” мюзиклын хэвлэлийн хурал өнөөдөр болно

Урлаг Урлаг28/02/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Hural_poster3689094882014-02-25-18-09[www.urlag.mn]869577172014-02-28-09-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

    Тэртээх 1812 онд герман үндэстний 86 шидэт үлгэрээс бүрдсэн анхны номоо хэвлүүлсэн цагаасаа дэлхий дахинаа алдаршсан “Ах дүү Гримм”-ийн зохиолоос сэдэвлэн бүтээж буй “Анхны үнсэлт” мюзикл ирэх 3 сарын 7,8,9-нд 19:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа тоглогдохоор товоо зарласан билээ. Тэрээр нээлтийн товоо зарлаад байсан “Анхны үнсэлт” мюзиклын албан ёсны хэвлэлийн хурал 2 сарын 28-нд буюу өнөөдөр 12:00 цагаас Нийслэлийн Улаанбаатар чуулгын тайзнаа зохион байгуулагдана.

   Хэвлэлийн хуралд “Анхны үнсэлт” мюзиклын уран сайхны удирдагч Р.Мөнхсайхан, МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү нарын тэргүүтэй мюзиклын бүх уран бүтээлчид оролцож хүрэлцэн ирсэн хэвлэлийнхэнд болоод үзэгч түмэнд дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх юм. Түүнчлэн хэвлэлийн хуралд хүрэлцэн ирсэн бүх хэвлэлийнхнээс мюзиклын нээлтийн өдрийн мандатыг олгох бүртгэлийг авах юм байна.

   Ийнхүү өнөөдөр 12:00 цагаас албан ёсны хэвлэлийн хурлаа зохион байгуулж буй  “Анхны үнсэлт” мюзиклын ерөнхий найруулагчаар Буриадын төрийн шагналт “Олег юмов”, Уран сайхны удирдагчаар Р.Мөнхсайхан ажиллаж байгаа бол хөгжмийн найруулагчаар “A-Sound” хамтлагийн аргил гитарчин Д.Мөнхболд, тайзны зураачаар А.Дөлгөөн нар ажиллаж байгаа юм. Түүнчлэн жүжгийн гол дүрүүдэд МУСТА, Буриад Улсын Гавъяат Жүжигчин Б.Амархүү, дуучин М.Сонор нар тоглож байгаа бол дүрүүдэд МУСТА Д.Баасанжав, Д.Алтансүх, Г.Батдорж, Ч.Доржсүрэн, А.Азжаргал, И.Хангай, Э.Цэгмид, Ч.Дорж, Ц.Гансүх, Ж.Буянтогтох, Т.Оюунболд нарын уран бүтээлчид оролцож байгаа ажээ.


Та бүхнийг урлагийн тэнгэр ивээг…
www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.