Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог уран зохиол»Газар, тэнгэрт өнгөрүүлсэн амьдрал буюу “Тэнгэрт бичсэн дурдатгал”
Сонгодог уран зохиол

Газар, тэнгэрт өнгөрүүлсэн амьдрал буюу “Тэнгэрт бичсэн дурдатгал”

Урлаг Урлаг28/02/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
DSC_75612344837962014-02-28-15-33[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 photo DSC_7616_zps596f8df7.jpg

 Монгол улсын Гавьяат нисгэгч Т.Сугар агсны ажил амьдралын түүхээс өгүүлэх "Тэнгэрт бичсэн дурдатгал" номын нээлтийн ажиллагаа өнөөдөр “Интер ном” их дэлгүүрт боллоо.  Энэхүү ажиллагаанд  Т.Сугар агсны шавь,  найз нөхөд, Монгол улс, ЗХУ-ын баатар, Монголын анхны сансрын нисэгч, хошууч генерал Ж.Гүррагчаа, Монгол улсын Ардын жүжигчин, Төрийн хошой соёрхолт, МУАЗ-ын тэргүүн, хөгжмийн зохиолч. Н.Жанцанноров, Монгол улсын Ардын жүжигчин, СГЗ, хөгжмийн зохиолч П.Хаянхярваа, Дэслэгч генерал, Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн хил судлалын төвийн дарга, НҮБ-ын Мэдээлэлжүүлэлтийн олон улсын академийн академич, тэргүүлэгч гишүүн, Цэргийн шинжлэх ухааны доктор, профессор, Монгол Улсын Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Ш. Арвай, УИХ-ын гишүүн асан  Л.Одончимэд зэрэг Монголын төр, урлаг, нийгмийн нэр зүтгэлтэнүүд оролцсон юм.

Ханьдаа зориулж  номон суварга  босгосон  А.Тангадтай номын нээлтийн үеэр цөөн хором ярилцсанаа хүргэж байна.  

– “Тэнгэрт бичсэн дурдатгал” номыг эмхтгэх болсон талаар?

– Т.Сугар бид хоёрын амьдрал тэр чигээрээ кино шиг алдсан, оносон, ядарсан, зовсон, уйлсан, жаргасан бүхий л зүйл бий. 30 гаруй жил ханилсан ханийх нь хувьд би Т.Сугарыг уншдаг,  Т.Сугар намайг уншдаг. Энэ агуу хүний дурдатгалыг бичиж үлдээх нь миний үүрэг эгж бодсон учраас энэ номыг эмхтгэж эхэлсэн. Гом маань долоон бүлэгтэй.  

– Ном бүр өөрийн гэсэн мэдлэгийг  уншигчдад олгож байдаг. “Тэнгэрт бичсэн дурдатгал” ном уншигчдад  юуг мэдүүлэхийг  зорьсон бэ?

–  Хүний амьдрал  хэдийгээр урт юм шиг мөртлөө богинохон.  Богинохон мөртлөө маш ихийг хийх эрмэлзлийг хүн бүрт өгдөг. Манай хүн бол эрмэлзэл дүүрэн эрч хүчтэй хүн байсан. Тиймээс энэ ном хүн байхын учрыг л  тусгасан байгаа.

Энэ номыг бичилцэхэд олон сайхан  хүн дурдатгал өгсөн. Зарим нь амжаагүй.  Тэднээсээ хүлцэл өчмөөр байна.  Мөн номыг гаргахад  надад тусалж, зөвлөгөө өгч байсан олон сайхан хүнд баярлалаа гэж хэлмээр байна.

Энэ номд нисгэгч хүний ажил,  мэргэжлийн онцлог, бахархал,  хойч үедээ үлдээх гарын авлага багтсан байгаа.  

Эгэл нэгэн галчаас Монгол Улсын гавьяат нисгэгч болтлоо бэрхшээлтэй, сонирхолтой, өрнүүн амьдралыг туулсан хурандаа 38 жил нисэхдээ 15 000 цагийг тэнгэрт өнгөрөөсөн Монгол улсын Гавьяат нисгэгч Т.Сугар агсны гэгээн дурсгалд зориулсан дурдатгал ном нь Залууст амьдралын утга учир, хүсэл тэмүүллийн мөн чанарыг ойлгуулах бөгөөд энэхүү номыг гэргий  А.Тангад, Б.Лхагвасүрэн нар эмхтгэж хэвлүүлсэн юм. Монгол улсын Гавьяат нисгэгч Т.Сугар ньМонгол орны уул тал, говь хангай хаана л бол хаана нисэн очиж Халх, Дөрвөд, Казак, Урианхай, Үзэмчин, Буриад олон үндэстэн ястангуудтай идэх хоол, уух цай, татах тамхиа хувааж явсан олонтой хүн гэдгийг  төрөл төрөгсөд, найз нөхөд нь номын нээлтийн үеэр хэлж байлаа.

  photo DSC_7561_zps2bcf7929.jpg  photo DSC_7594_zps147f8ab4.jpg  photo DSC_7580_zps780d082a.jpg    photo DSC_7489_zps653759ec.jpg  photo DSC_7583_zps72e0d5e5.jpg   photo DSC_7538_zpse0b2eb03.jpg      photo DSC_7626_zps98c5e162.jpg      photo DSC_7636_zps9c5f201a.jpg

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог уран зохиол Урлаг

Монголын сайтын холбоо цахим салбарын шилдгүүдээ тодруулна

08/01/2022
Сонгодог уран зохиол Урлаг

Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ 200-300 төгрөгөөр нэмэгджээ

29/09/2021
Үндэсний хөгжим Урлаг

Арилжааны кино хийхдээ банкнаас зээл авч, орлогоосоо төлнө

19/08/2021

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Хатан хуучрын увдис” тоглолтоос

14/05/2025

Дуучин IU шинэ цомгоо олны xүртээл болгоно

14/05/2025

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

14/05/2025

“Гэгээн Муза” олон улсын театрын наадмын нээлтийн үзвэрээр “Орфей” театрын уран бүтээл “1984” постдрамын жүжиг сонгогджээ

14/05/2025

“Халуун бороо” киног бүтээгчдэд талархал илэрхийллээ

14/05/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.