Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“Харанга”-ынхан үргэлж хамтдаа
Нийгэм

“Харанга”-ынхан үргэлж хамтдаа

Урлаг Урлаг01/03/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-28022014-1393577014-1650404969-haranga1707988842014-03-01-11-21[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Харанга” хамтлаг байгуулагдсаны 25 жилийн ой энэ онд тохионо. Тэд “Best of Haranga- Үргэлж хамтдаа” тоглолтоо гуравдугаар сарын 8-нд тавих гэж байна. Эмэгтэйчүүдэд зориулсан энэ тоглолтыг “Харанга”-ынхан хамтлагийнхаа 25 жилийн ойн баярыг угтсан арга хэмжээнүүдийн эхлэл хэмээн онцлов. “Blue sky” цамхагийн “Лас Вегас” шөнийн клубт 400 хүнд зориулсан вип тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Стрингс” шөнийн клубийнхэн ажиллаж байна.

25 жилийн турш хамтдаа байсан “Харанга”-ынхан энэ хугацаанд зургаан цомог гаргажээ. Харин хэчнээн дуу төрүүлснээ тоолж үзээгүй гэж тус хамтлагийн гитарчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Ц.Чулуунбат ярилаа.

Тэд хамтлагийнхаа ойг угтаж олон үйл ажиллагаа зохион байгуулахаар төлөвлөжээ. Тавдугаар сард бөмбөрчин Н.Пүрэвдаш, зургадугаар сард гавьяат жүжигчин, дуучин Ц.Энхманлай, долдугаар сард дуучин Х.Лхагвасүрэнгийн бие даасан тоглолтыг зохион байгуулах гэнэ.

25 жил хамтдаа дуулж, хөгжимдөж, амьдралын жаргал, зовлонгоо хуваалцаж явсан, зүү орох зайгүй найз нар сайхан нөхөрлөлөө бодож, энэ тоглолтоо  “Үргэлж хамтдаа” хэмээн нэрлэжээ. Үнэндээ манай улсын урлагийн түүхэнд анхны бүтэц бүрэлдэхүүнээрээ ийм хугацааг хамтдаа туулсан хамтлаг үгүй аж.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026

“Дисней”-н одоос Холливуудын тэргүүлэх жүжигчин болсон Зендая 30 нас хүрлээ

01/09/2026

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.