Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Дотоод мэдээ»Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ
Дотоод мэдээ

Бүгд Найрамдах Польш Улсад хадгалагдаж буй Монгол Улсын анхны хүн амын түүхэн баримтуудыг эмхэтгэн хэвлүүллээ

Урлаг Урлаг14/05/2025Шинэчлэгдсэн:14/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун Варшавын их сургуулийн профессор Агата-Бария Стажинск нартай хамтран Польш улсын Ур чадварын академи болон ШУА-ийн архивтай хамтран нэрт Монголч эрдэмтэн профессор Л.В.Котвичийн архивд хадгалагдаж буй Монгол Улсад 1915-1916 онд хэрэгжүүлсэн хүн ам, статистикийн холбоотой баримтуудыг нэгтгэн “Монгол улсын хүн амын тооллогын хэрэглэгдэхүүн” хэмээх есөн боть номыг хэвлүүлж, нээлтээ хийлээ.

Дэлхийн олон орны архив, номын санд Монголын түүх, соёлын өвтэй холбоотой бичгийн болон эд өлгийн дурсгалууд хадгалагдсан байдаг. Уг хүн ам, статистикийн баримт цуглуулгууд нь Монгол Улс тусгаар тогтнолоо тунхаглан зарласны дараа хийгдсэн XX зууны хамгийн томоохон хүн ам, эдийн засгийн бүртгэл, судалгааны болоод хэрэглээний чухал баримт гэдгийг номыг эмхэтгэн хэвлүүлсэн “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун нээлтийн үеэр онцлон хэллээ.

Уг бүтээлийг эмхэтгэн хэвлүүлэхэд Варшавын их сургуулийн Агата Барея-Стажиньск, Ежи Тулисов, Эва Дзиужиньска залуу судлаачид оролцож хамтран ажилласан байна. Нээлтийн үеэр Варшавын их сургуулийн профессор Агата-Бария Стажинск цахимаар оролцож, хамтын ажиллагаа, уг баримт бичгийн түүхийн тухай танилцуулж, баяр хүргэсэн юм.

Энэхүү хүн амын данс материал нь 1915-1916 онд Халхын Сайн ноён хан, Засагт хан, Түшээт хан, Сэцэн хан аймгийн 40 гаруй хошуудын нутагт ажиллаж тухайн хошууны хүн амыг түүвэрлэн бүртгэж, эдийн засгийн хэрэглээг нарийвчлан судалж, хошууны ноёдын тухай дэлгэрэнгүй орос монгол хэлээр тайлан болгож бичсэн ба хошууны нүүдэл, сүм хийд, түүх соёлын дурсгалыг нарийвчлан судалсан үнэ цэнтэй баримт юм.

Номын дээжээс Үндэсний номын сан, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, ШУА-ийн Археологийн хүрээлэн, Парламентын номын сан, Үндэсний статистикийн хороо, Архивын ерөнхий газар болон академич, эрдэмтдийн төлөөлөлд гардуулан өглөө.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Авьяаслаг сурагчид олон улсын уралдаанаас хоёр цом, зургаан медаль хүртжээ

27/01/2026
Дотоод мэдээ Урлаг

Эрхэм уншигчдадаа шинэ оны мэнд дэвшүүлье

31/12/2025
Дотоод мэдээ Урлаг

2025 оны ОНЦЛОХ үйл явдлууд

30/12/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Melania” баримтат кино сүүлийн үед хамгийн их ашиг олсон энэ төрлийн бүтээл болжээ

03/02/2026

“Disney”-ийн паркууп анх удаа улирлын орлогоороо 10 тэрбум ам.доллар давлаа

03/02/2026

Dj Koo хайр сэтгэлээ мөнхөллөө

03/02/2026

Халаасандаа гар буу атгагсдыг “Нийгмийн дайсан” уран сайхны киногоор илчилнэ

03/02/2026

Стивен Спилберг АНУ-ын урлагийн салбарын дөрвөн том шагналыг хүртсэн 22 дахь хүн боллоо

03/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.