Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Өнөөдөр Дуучин Нана Монголынхоо фэнүүдтэйгээ “Remember the Time” тоглолтоороо уулзана
Нийгэм

Өнөөдөр Дуучин Нана Монголынхоо фэнүүдтэйгээ “Remember the Time” тоглолтоороо уулзана

Урлаг Урлаг01/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
IMGM5855_[800x600]1128486962014030115131166426782014-03-01-15-31[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол-Австрийн Залуучуудын Холбооны урилгаар дэлхийн нэр хүндтэй продюссер, “Darkman” рекордсыг үүсгэн байгуулагч Дуучин Нана өнөөдөр 19:00 цагаас  "Remember the Time" тоглолтоо "UB Palace”-ийн концертийн их танхимд Монголын фэнүүдтэйгээ нэгэн үдшийг бут авна.

Тэрбээр өчигдөр өглөө Монголд ирсэн бөгөөд өдөр нь өөрийн тоглолтын талаар мэдээлэл өгөхөөр хэвлэлийн бага хурлыг хийсэн юм.

Дуучин Нана 1990-ээд оныг байлдан дагуулагч ХБНГУ-ын хөнгөн хөгжмийн урсгалыг дэлхийд таниулсан алдарт дуучин, ая зохиогч, дижи, продюссер гэдгийг уншигч та бүхэн андахгүй мэдэх биз ээ. Тэрбээр 1990-ээд оны сүүлээр “Lonely”, “Remember the Time”, “Тоо Миch Неаven" зэрэг олон хит дуугаараа монголчуудыг байлдан дагуулж байсан. Нана тухайн цаг үеийн залуусын амьдралд гайхалтай дурсамжийг бүтээж мөнхөлж чадсан нэгэн.

Түүний энэ удаагийн тоглолтийн онцлог нь, Монголд хийж байгаа тоглолтынхоо хүрээнд дэлхийд ховордоод байгаа Мазаалай баавгайн төлөө олон улсын анхаарлыг хандуулж дуу хоолойгоо нэгтгэж байгаа явдал.

Говийн баавгай Мазаалай нь Монголын төдийгүй дэлхийн улаан номонд орсон ховор амьтан бөгөөд хамгийн сүүлийн буюу 2013 оны Байгаль Орчны Ногоон Хөгжлийн Яамны эх сурвалжаас авсан мэдээгээр 26 ширхэг оршин байгааг тогтоожээ. Нийгмийн сайн сайхны төлөө хүчин зүтгэдэг хүмүүнлэгийн элч дуучин маань энэ удаад ч монголын нэн ховордсон мазаалайн төлөө дуу хоолойгоо нэгтгэж байгаа юм.

Дашрамд сонирхуулахад, тэрбээр өчигдөр болсон хэвлэлийн хурлын үеэр түүнээс Монголын амьтны эрх хамгаалах сангийн тэргүүн С.Дамдинсүрэн хүрэлцэн ирж хавар төллөх мазаалайн бамбарууш буюу алманцагтаа нэр хайрлахыг хүссэн юм. Домогт дуучин Нана энэхүү хүсэлтийн хариуд "Баярлалаа. Тийм ээ болно" гэсэн хариуг өгсөн билээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.