Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Ардын жүжигчин, дуучин А.Долгор “Зүйрлэшгүй сайхан” нэртэй тайлан тоглолтоо хийнэ
Нийгэм

Ардын жүжигчин, дуучин А.Долгор “Зүйрлэшгүй сайхан” нэртэй тайлан тоглолтоо хийнэ

Урлаг Урлаг03/03/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
-03032014-1393810797-934588667-dolgor1903415722014-03-03-10-39[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Ардын жүжигчин, дуучин А.Долгор энэ сарын 8-нд “Зүйрлэшгүй сайхан” нэртэй уран  бүтээлийн тайлан тоглолтоо хийх гэж байна. Төв аймгийн Хөгжимт драмын театрт анх 1973 онд дуулж эхэлснээс хойш уран бүтээлээ тасралтгүй туурвисаар ирсэн тэрбээр өнгөрсөн намар урлагт зүтгэсэн 40 жилийн ойд зориулсан эгшиглэнт он жилүүдийнхээ тайлан тоглолтыг цөөхөн үзэгчдийн хүрээнд өнгөрсөн намар даруухан тэмдэглэсэн.

Харин жил бүр эмэгтэйчүүдийн баяраар хийдэг тайлан тоглолт нь түүний хувьд олон түмэнтэйгээ уран бүтээлээрээ учран золгодог болзоот уулзалт юм.

Эмэгтэйчүүдийн баярт зориулсан концертдоо эх, үрийн элбэрэл хайр, эх орны сэдэвтэй дуунуудаа дуулах гэнэ. Энэ удаагийн тоглолтод Төв аймгаас төрсөн ардын жүжигчний нутгийн ардын уран зохиолчид болох Ш.Сүрэнжав, П.Бадарч, Б.Лхагвасүрэн, Ш.Дулмаа нар найраг шүлгийн дээжээсээ сорчлон хүргэж, нутгийн дуучныхаа тоглолтод ирсэн зочдын сонорыг уран үгсээр мялаахаар төлөвлөжээ.

Мөн гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяатай хамтарсан “Эх дэлхий бидний ээж”, ДБЭТ-ын дуучин Ариунбаатартай “Эх дэлхий бидний ээж”, дуучин Т.Дэлгэрмөрөнтэй  “Сэтгэлд мөнхөрсөн ээж” зэрэг дуугаа хүргэх юм байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж цэцэг өргөв

10/09/2026
Нийгэм Урлаг

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

08/09/2026
Нийгэм Урлаг

Соёлын биет өвийг зөвшөөрөлгүй тээвэрлэн хадгалсан зөрчлийг шийдвэрлэв

07/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Круз “16 жилийн хугацаанд 15 өөр сургуульд сурсан нь хүний зан төлөвийг ойлгоход минь нөлөөлсөн” гэв

16/09/2026

Роберт Де Ниро нэвтрүүлгийн үеэр сэтгэл нь хөдөлж, нулимс дуслуулжээ

16/09/2026

Стивен Тайлерын холбогдсон хэргийг шүүх шүүгч солигджээ

16/09/2026

Холли Беррид өөрийг нь дуурайсан Зендаяагийн төрх таалагджээ

16/09/2026

Домогт загвар зохион бүтээгч Боб Маки 87 насандаа таалал төгсжээ

16/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.