Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»АНУ-д Монголын урлагийн нэгдсэн тоглолт боллоо
Нийгэм

АНУ-д Монголын урлагийн нэгдсэн тоглолт боллоо

Урлаг Урлаг03/03/2014Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
201403031122421481517442014-03-03-12-27[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар АНУ-ын Станфордын их сургуульд болж буй Пан Азийн хөгжмийн 10 дахь удаагийн наадмын үеэр 2014 оны 2 дугаар 28, 3 дугаар сарын 1, 2-нд Монголын урлагийн тоглолтуудыг Соёл, спорт, аялал жуулчлалын яам, Улсын дуурь, бүжгийн эрдмийн театр, Станфордын их сургуультай хамтран зохион байгууллаа.

Нийт 28 хүнтэй урлагийн багийн бүрэлдэхүүнд УДБЭТ-ын дуучин Э.Амартүвшин, Ө.Уянга, Д.Хүрэлбаатар, Ц.Ариунаа, Ш.Наранчимэг, М.Даваадорж, бүжигчин Б.Саруул, Э.Эрдэнэжаргал, “Домог” хамтлаг, хөөмийч Э.Баатаржав, уртын дуучин Б.Мөнхбаатар,  Х.Эрдэнэцэцэг, поп дуучин С.Наран, бүжигчин Б.Норовбанзад, Д.Баярт, Ч.Мэндсайхан, Ж.Номгонмаа, Л.Тэмүгэ, Б.Ганчимэг зэрэг манай улсын  нэрт уран бүтээлчид багтсан байна.

Энэ үеэр Станфордын их сургуулийн 850 хүний суудалтай “Бинг” концертын ордонд  манайхан  урлагийн тоглолтоо 2 удаа толилуулснаас гадна Италийн суут хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Реквием” дуурьт манай 4 гоцлон дуучин Станфордын их сургуулийн Симфони найрал хөгжмийн чуулга, Симфони найрал дууны чуулгатай 2 ч удаа хамтран тоглосон. Мөн Станфордын их сургууль, Берклийн их сургуульд монгол тууль, хөөмийн урлагийн сэдвээр хийсэн эрдэм шинжилгээний бага хурал, лекцид судлаач Б.Цэцэнцолмон, Д.Баянмөнх нар илтгэл тавьж оролцов.ЕКГ Монголын уран бүтээлчдийн нэгдсэн тоглолтын өмнө хүндэт зочдод зориулан хүлээн авалт зохион байгуулсан бөгөөд  Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консул Н.Анхбаяр тоглолтыг нээж үг хэлэв. Тус газар мөн Сан Францискогийн Хотын захиргааны байранд Монголын үндэсний урлагийн бэсрэг тоглолт зохион байгуулав.АНУ-ын Баруун эрэгт манай улсын шилдэг уран бүтээлчдийн өргөн бүрэлдэхүүн  ийнхүү анх удаа  ирж  тоглосон нь Монголын соёл урлагийн гайхамшгийг америкчуудад таниулан сурталчлахад үр дүнтэй арга хэмжээ боллоо.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026

“Дисней”-н одоос Холливуудын тэргүүлэх жүжигчин болсон Зендая 30 нас хүрлээ

01/09/2026

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.