Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Олон улсын төгөлдөр хуурчдын II уралдааны шилдгүүд тодорчээ
Нийгэм

Олон улсын төгөлдөр хуурчдын II уралдааны шилдгүүд тодорчээ

Урлаг Урлаг03/03/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
duoPianos11112314552014-02-22-12-32[www.urlag.mn]5418144792014-03-03-15-39[www.urlag.mn].JPG
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Манай улсад  “Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдаан энэ сарын 23-28-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө. Уг уралдаан Азид өмнө нь  болж байгаагүй бөгөөд манай улсад анх удаа зохион байгуулагдаж буйгаараа онцлог юм.

Уралдааны шүүгчээр Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академийн багш, нэрт төгөлдөр хуурч Эва Побловцки, Шанхай хотын Хөгжмийн Консерваторын орлогч захирал, нэрт төгөлдөр хуурч Зие Танг, Эрхүү хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн коллежийн захирал, төгөлдөр хуурч Анастасия Сергеевна Дурбажева нар ажилласан юм.

Уг олон улсын уралдааныг  Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам “А” ангилалын ялагчийг Польшийн Варшав хотын Ф.Шопены нэрэмжит хөгжмийн академид суралцуулахаар болсон бол Соёл, спорт, аялал жуулчлалын яам  35 сая төгрөгөөр ивээн тэтгэжээ.

“Ф.Шопены ба 21-р зууны Монгол” олон улсын төгөлдөр хуурчдын II уралдааны шилдгүүд тодорч тэмцээний 17 хүртэлх насны ангилалд Э.Номин тэргүүн байр эзэлж Польшийн Хөгжмийн их сургуульд суралцах эрхээр шагнагдсан бол хоёрдугаарт Ү.Уртнасан, гуравдугаар байрт Э.Ундрал, Г.Болормаа нар орсон байна. Харин 17-оос дээш насны ангилалд нэгдүгээр байрыг БНХАУ-аас ирж оролцсон Зү Ванг түрүүлж таван мянган ам доллараар шагнуулсан юм. Тус ангиллын хоёрдугаар байрт Б.Номингуа, тусгай байранд С.Номин, Б.Оюунгэрэл нар оржээ.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026

Фредди Меркьюригийн нууцлаг дурсамжийг дэлгэх шинэ ном хэвлэгдэнэ

01/09/2026

“Дисней”-н одоос Холливуудын тэргүүлэх жүжигчин болсон Зендая 30 нас хүрлээ

01/09/2026

Даниас Викингийн үеийн мөнгөн эдлэлүүд олджээ

01/09/2026

ФОТО: Дэлхийн нүүдэлчдийн VI их наадмаас

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.