Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Театр»“Орфей” театр дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа
Театр

“Орфей” театр дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа

Урлаг Урлаг20/05/2025Шинэчлэгдсэн:20/05/2025Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Орфей” театр дүрийн сонгон шалгаруулалт зарлалаа. Тодруулбал, тус театрын уран бүтээлчид зохиолч Б.Шүүдэрцэцэгийн “Хагацашгүй” романаас сэдэвлэсэн ижил нэрт жүжгийг толилуулахаар болжээ. Тус уран бүтээлийн гол дүр болох Сүнжидмаа (эмэгтэй, нас 22-28), Чулуун (эрэгтэй, нас 25-30) дүрд жүжигчдийг сонгон шалгаруулах аж. Сонгон шалгаруулалт тавдугаар сарын 22-нд Тусгаар тогтголын ордонд болно.

Сонирхуулахад, 1937 оны хэлмэгдлийн үед үйл явдал нь өрнөх “Хагацашгүй” романд монгол бүсгүйн үнэнч хайрын тухай өгүүлсэн агаад бодит хүний намтраас сэдэвлэн бичжээ. Зохиолч Б.Шүүдэрцэцэгийг 1990-ээд оны эхээр Эрхүү хотод сурч байхад ангийнх нь нэгэн орос охины эмээ нь хэлмэгдсэн нөхрөө хайж очоод тэндээ үлдэж орос хүнтэй гэрлэсэн монгол эмэгтэй гэдгийг сонссоноо роман болгон бичсэн нь энэ аж. “Амраг хосуудыг хагацуулж, алаг үрсийг өнчрүүлж, айл гэрийг нулимсан далайд живүүлсэн аюулт хэлмэгдлийн хядлага эхлэхээс хоёр жилийн өмнө, хөхөгчин гахай жилийн зуны тэргүүн сарын тэр нэгэн бүрхэг өдөр сэтгэлд минь тодхон байна…” гэж гол баатар Сүнжидмаагийн дурсамжаар зохиол эхэлдэг.

Ташрамд дурдахад, “Орфей” театрын таван жилийн ой энэ онд тохиож буй бөгөд тус театрынхан өнгөрсөн хугацаанд Германы суут зохиолч И.В.Гётегийн насан туршдаа бичсэн зохиол гэгддэг “Фауст” зохиолоос сэдэвлэсэн “Фауст” постдрамын жүжгийг, Оросын нэрт зохиолч Ф.М.Достоевскийн “Гэм зэм” романаас сэдэвлэсэн ижил нэрт “Гэм зэм” постдрамын жүжгийг, “Broadway” театрын алдарт бүтээл, АНУ-ын зохиолч Жон Патрикийн “Everybody loves Opal” жүжгийг “Опал” нэртэйгээр болон саркастик мелодрам төрлөөр, Английн алдарт зохиолч Жорж Оруэллийн “1984” романаас сэдэвлэсэн “1984” постдрамын жүжгийг, Хятадын зохиолч Үй Хуагийн “Амьдрахуй” туужаас сэдэвлэсэн “Амьдрахуй” драмын жүжгийг театрын урлагт дурлагсдад толилуулж байв.

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Театр Урлаг

УДЭТ шинэ уран бүтээлчдээр бүл нэмлээ

20/06/2025
Театр Урлаг

Улсын хүүхэлдэйн театр “Байкальский Талисман” олон улсын наадамд шилдгээр шалгарлаа

12/06/2025
Театр Урлаг

ФОТО: “Мял Богдын намтар” хүүхдийн жүжгээс

11/06/2025

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Evanescence” хамтлаг 2026 оны эхээр шинэ цомгоо гаргахаар төлөвлөжээ

01/07/2025

Хувцас загварын гэрэл зурагчин Энрико Лабриола манай улсад үзэсгэлэнгээ дэлгэнэ

01/07/2025

Наадмын нээлт, хаалтыг 21 аймгийн төв талбайд шууд дамжуулна

01/07/2025

“The Hu – Uvs 100” тоглолт болно

01/07/2025

Дуучин Б.Амархүү өнөөдөр 38 нас хүрч байна

01/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.