Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Лео чаддаг юм бол “Оскар” ав
Уртын дуу

Лео чаддаг юм бол “Оскар” ав

Урлаг Урлаг04/03/2014Сэтгэгдэл байхгүй5 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
tumblr_mgffbwypno1qle36ko2_500461509382014-03-04-09-35[www.urlag.mn].gif
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Кино сонирхогчид тө­дийгүй дэлхий нийтийн анхаарлыг татсан 86 дахь удаагийн “Оскар”-ын шаг­нал гардуулах ёслол болж өнгөрлөө. Анх 1929 оноос эхтэй “Оскар” түүхэнд нийт 3000 шагнал олгогдсон байдаг. Энэ жил гартаа з­агалмайтны илд барьж, та­ван нүд бүхий кино хальсан дээр зогссон, нүцгэн эрийн дүрсийг алтаар бүрсэн 50 ширхэг баримал эзэддээ очлоо.

“Оскар”- ын 86 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын үеэр хэд хэдэн сонирхолтой зүйл боллоо. Тухайлбал жүжигчид теарт пизза захиалж идэн олныг гайхшруулж байв. Тэгвэл “Ellen Degeneres” шоуны хөтлөгч Эллэн ёслолын үеэр гар утсаараа 12 хүнийг багтааж селфи буюу өөр рүүгээ харуулсан зураг авч твиттер хуудсандаа жиргэсэн нь дэлхийн хамгийн их рет­­­­вийт хийгдсэн зураг болж үлдэв. Тэрбээр уг зур­гийг оруу­лахдаа “Хэрвээ Брэдлигийн гар арай урт байсан бол энэ зураг “Оскар”-ын түү­хэн дэх хамгийн агуу зураг болох байлаа” гэсэн тайл­бар хийсэн байв.

Харин со­нирхолтой нь уг зурагнаас болж твиттеэр хэдэн минут алдаа зааж, гацсан. Мөн жү­жигчин Женнифер Лау­­ренс улаан хивсний ёс­лолын үеэр унасан нь ол­ны анхаарлыг татсан юм. Тэрбээр өмнө нь уг ёслолын тайзан дээр унаж байсан удаатай.

“Оскар”-ын түүх

1929 оноос эхтэй уг шагнал эхэндээ гавьяаны шагнал нэртэй байсан бол 1939 оноос жинхэнэ төрхөө олж “Оскар” нэртэй болсон. Харин баримлын санааг АНУ-ын кино академийн анхны гишүүн, “Метро Голд­вин Мейр”-ын ахлах зураач, Седрик Гиббонс гаргасан бөгөөд найруулагч, зохиолч, жүжигчин Эми­лио Фернандесийг нүцгэн натур болгож, уран бари­малч Жорж Стэнлигээр бү­тээлгэсэн аж. Харин нэр­нийх нь тухайд 1930-аад оны үед кино академийн гүйцэтгэх захирал, номын санч Маргарет Херрик уг баримлыг өөрийнхөө авга ах Оскартай адилхан харагдаж байна гэж хошигносны ул­маас ийн нэрийдэх болсон гэдэг.

Анхны шагналыг 1929 онд Эмил Женнингс “The Last Command”, “The Way of All Flesh” кинонуудын дүрээрээ шилдэг жүжигчний шагнал хүртэж байв.

Харин 77 дахь удаагийн “Оскар”-ын шагнал гардуулах ёслолд Монголоос анх удаа Д.Бямбасүрэнгийн найруулсан “Ингэн нулимс” кино шилдэг баримтат ки­нонд нэр дэвшиж байв. “Оскар”-ын зогссон таван нүд бүхий кино хальс нь кино урлагийн амин сүнс болох жүжигчин, най­руу­лагч, продюсер, тех­никч, зохиолчдыг бэлгэддэг аж. Харахад жижиг харагдах боловч уг шагналын өндөр нь 34 см бөгөөд 3.8 кг-ын жинтэй юм байна. Түүнийг 1982 оноос хойш Академийн шагналын мэргэжлийн ком­пани болох “R.S .Owens & Company” урлаж байгаа юм. Тэд 50 ширхэг барималыг 3-4 долоо хоногт хийдэг байна.

Леонардо Ди Каприогийн хүсэл талаар боллоо

Дэлхийн киночид тэр дундаа бүсгүйчүүдийг дандаа гонсойлгодог эрхэм бол баян, царайлаг эрчүүдийн өнгийг тодорхойлдог Леонардо Ди Каприо.

Ингэж хэлэх учир нь тэрбээр “Оскар”-ын шаг­налд энэ удаагийнхтай ний­лээд тав дахь удаагаа нэр дэвшсэн бөгөөд мөн л тайзан дээр биш суудал дээрээ үлдэв.

Түүний хувьд “Titanic”, “Gangs of New York”, “Catch me if you can”, “The Aviator”, “Shutter island”, “Blood Diamond”, “Inception”, “Django Unchained” зэрэг олон гайхалтай кинонд тоглож байв. Харин энэ жил тэрбээр “The Wolf of Wall Street” киногоороо 86 дахь удаагийн “Оскар”-ын шагналд шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин төрөлд нэр дэвшсэн боловч “Dallas Buyers Club” киноны гол дүрийн жүжигчин Мэтью Макконахид алдлаа.

Тэрбээр энэ шагналыг авна гэдэгдээ итгэлтэй бай­сан бөгөөд “Алтан бөм­бөрцөг” наадмаас уг ки­но­гоороо шагнал авах үедээ “Би энэ жил “Оскар” авахгүй бол боож үэхэх байх. Түүний төлөө их олон жил хөдөлмөрлөлөө” гэж ярьсан.

Харин өчигдөр фэйсбүүк, твит­тер гэх мэт цахим хууд­суудаар түүний өмнөөс харамссан хар мянган хүн “Оскар”-т нэр дэвшигчдийг хэн шүүдэг, тэд яагаад түүнд энэ шагналыг өгдөггүй та­лаар цэц булаалдав. Ямартай ч тэрбээр энэ удаад мөн л хоосон хоцорлоо. Харин өр­сөлдөгчид нь “Лео чаддаг юм бол “Оскар” ав” гэж бай­гаа сурагтай.

Энэ бүхнийг харсан үзэгчид “Харрисон Форд, Том круз, Жонн Депп, Брэд Питт гээд л сайхан залуучуудад ер нь “Оскар” өгдөггүй юм байна” гэх хошигнол хүртэл цахим ертөнцөд явж байлаа. Тэгвэл тэдний хүсээд ч авч чадаагүй шагналаас татгалзсан нэгэн байна. 1973 онд жүжигчин Мэрлон Брандо “Загалмайлсан эцэг” киноны Вито Корлеоны дүрээр “шилдэг эрэгтэй дү­­рийн” шагнал хүртсэн. Гэвч тэрбээр “Оскар”-аас тат­­галзсан бөгөөд түүнээс тат­галзсан цорын ганц хүн болсон юм.

“Gravity” гайхшруулав

Хязгааргүй сансарт үр­­гэлжлэх “Gravity” буюу татах хүч кино энэ удаагийн “Оскар”-ын шагнал гар­дуулах ёслолын тод од нь байж чадлаа. Мексик най­руулагч Альфонсо Куа­роны уг бүтээл 10 төрөлд өрсөлдөж, таван төрөлд нь шилдэг боллоо. Сандра Бул­лок, Жорж Клуни нарын амьлуулсан бидний мэдэхгүй огторгуйн талаар өгүүлэх энэ бүтээл шилдэг эвлүүлэг, дуу оруулга, дууны найруулга, кино зураг авалт, визуал буюу тусгай эффект зэрэг шагналуудыг авсан юм.

Түүнчлэн Альфонсо Куа­рон шилдэг кино найруулагч болсон бөгөөд энэ нь түүний долоо дахь “Оскар” аж. Ийнхүү татах хүч киноны багийнхан энэ удаагийн “Ос­кар”-ын шагналаас хэрэг­тэй бүхнээ татаж чадлаа гэхэд болно.

Энэ удаагийн хамгийн эхний “Оскар”-ын эзнээр “Dallas buyer`s club” кино­гоороо Жаред Лето шилдэг эрэгтэй туслах дүрийн жүжигчний шагнал хүртлээ. Харин шилдэг кино төрөлд “12 years a slave” буюу “боолч­лолд өнгөрүүлсэн 12 жил” шагналын эзэн боллоо. Мөн уг жүжигчин Лупита Ньонгд шилдэг туслах дүрийн эмэгтэй жүжигчин алдрыг авч ирсэн юм. Тэгвэл шилдэг эмэгтэй гол дүрийн жүжигчний шагналыг “Blue Jasmine” киноны Кейт Бланшетт хүртлээ.

Мөн ба­гачууд гэлтгүй томчуудыг дурлуулж чадсан диснэйн бү­тээл “Frozen” шилдэг бү­рэн хэмжээний Animation төрлийн ялагч болж, шилдэг киноны дуу төрлийг ч мөн өнгөллөө. Харин шил­дэг зохиол төрөлд “Her” буюу “тэр эмэгтэй” кино шал­гарсан.

М.Санчир

Эх сурвалж:

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Boyband хамтлагууд нэгдэж задгай талбайн шоу хийсэн нь дэлхийд ч байхгүй жишиг

06/06/2025

Хүн ам статистикийн цуглуулгууд нь чухал баримт

06/06/2025

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдөр”-ийг долдугаар сарын 11-нд тэмдэглэнэ

06/06/2025

“Хурд” хамтлаг энэ сарын 21-нд “Бүсгүй” тоглолтоо хийнэ

06/06/2025

“Blackpink”-ийн 2025 оны “Deadline” аялан тоглолтод Азийн найман хот багтлаа

05/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.