Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»МУСТА Ц.Баясгалан “Тэнгэрийн аялгуу” хэмээх моно мюзыкл драмыг толилуулна
Нийгэм

МУСТА Ц.Баясгалан “Тэнгэрийн аялгуу” хэмээх моно мюзыкл драмыг толилуулна

Урлаг Урлаг05/03/2014Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
1920544_602201086533005_890319934_n6038332532014-03-05-15-07[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин, МУСТА Ц.Баясгалангийн шинэ уран бүтээл: ТЭНГЭРИЙН АЯЛГУУ хэмээх бүүвэйн дууны домог моно мюзыкл драм

Сүүлийн үед драмын урлагийн төрөлд жүжигчний ур чадварыг сорьсон, нүүдлийн тайзтай, уран бүтээлийн үйлдвэрлэлийн хямд төсөр зардлаар бүтэх, олон талын ач холбогдол өндөр, үзэгчдийн таашаалд нийцүүлсэн нэгэн төрөл бол “НЭГ ХҮНИЙ ДРАМЫН ЖҮЖИГ буюу МОНО ДРАМ” бөгөөд үүний нэг жишээ нь Улсын Драмын Эрдмийн Театрын жүжигчин Ц.Баясгалан өөрийн авъяас чадварыг сорьж, Францын алдарт дуучин Эдит Пиафын амьдрал, уран бүтээлээс сэдэвлэн “Би Эдип Пиаф байна” моно музыкл драмын жүжгээ үзэгч олондоо толилуулсан юм. Тэрээр алдарт дуучны 7 дууг франц хэл дээр дуулж, мөн жүжиглэж, 1 цаг 10 минутын турш үзэгчдийн сэтгэл зүрхэнд хүрч тоглож, үзэгчдийн таашаалыг хүртсэн билээ. Энэхүү жүжиг нь үзэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн учраас цаашид тоглооч гэсэн үзэгчдийн санал ирсээр байна.   

Жүжигчин Ц.Баясгалан нь Эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан ээжүүд, охид бүсгүйчүүддээ зориулан эх хүний зүрхнээс эгшиглэх бүүвэйн дуу хэрхэн үүссэн домгийгүндэсний язгуур урлагийн төрөл уртын дууны шуранхай, үндэсний бүжиг, аман хуур, хөөмэйний урлагаас оруулж, “Зүрхний дуулал” нэг хүний драмыг хийж, 2014 оны оны 03 сарын 14,15,16-нд 19:00 цагаас Улсын Хүүхэлдэйн Театрын тайзнаа тоглохоор бэлтгэлээ хангаад байна.

Жүжгийн зохиолыг МУСГЗ зохиолч Б.Галаарид бичиж, ерөнхий найруулагчаар Масс студийн захирал Д.Сангибат, ерөнхий зураач МУСТА Ц.Энхтуяа, Хөгжмийн зохиолч МУСТА Д.Түвшинсайхан, Туслах найруулагч МУСТА Ц.Инъяахүү, Ерөнхий менежер МУСТА Б.Нямсүрэн, Оёдлын мастер Ц.Оюун-Эрдэнэ, Морин хуурч МУСТА Р.Амарбаяр нар ажилласан байна.

МУСГЗ, МЗЭ-ийн шагналт зохиолч Б.Галаарид ганц хүний “Тэнгэрийн аялгуу” жүжгээ энэ цаг үеийн авьяаслаг жүжигчдийн нэг Ц.Баясгаланд зориулан бичжээ. Жүжгийн гол агуулга нь орчлон ертөнцийн бүх зүйл, од эрхэс, хүн, цэцэг ногоо хүртэл хоорондоо амьд холбоотой, харилцан хамааралтай байдаг бөгөөд түүнийг өөрчлөх гэсэн аливаа оролдлого сүйрэл, гай гамшиг, зовлон авчирдаг, гараг эрхсийн юм бүхэн байх ёстой байрандаа байх аваас амар амгалан, аз жаргалтай байна гэсэн утга санааг илэрхийлжээ.

Жүжгийн үйл явдал балар эрт цагт өрнөнө. Тэнгэрийн таван гүнжийн нэг нь тал нутгийн жирийн нэгэн монгол залууд дурласны улмаас эрхэс тэнгэрээс хүн төрөлхтнийг амар амгалан амьдруулахаар илгээдэг байсан шидэт аялгууны хөг алдарна. Гүнж тэнгэртээ эргээд гаръя гэтэл үр хүүхэд төрүүлж, хань ижилтэй болж, газрын амьдралд дассан байна. Үүнээс гол зөрчил  эхэлж, ээдрээтэй, хурц өрнөлтэй, хүнд хэцүү үйл явдлууд ар араасаа өрнөнө.

“Тэнгэрийн аялгуу” нь сэтгэл догдлоосон хурц сонирхолтой үйл явдал, уран яруу хэл, гайхамшигтай сайхан хөгжим, тайзны содон өвөрмөц шийдэл, найруулагчийн ер бусын хурц сэтгэлгээ, жүжигчний асч дүрэлзсэн тоглолт, хязгааргүй авьяас  нэгдэн цогцолсон гайхамшигт бүтээл, үзэгчдэдээ өргөн барьсан хамгийн шилдэг бүтээлүүдийн нэг байх болно.

Эрхэм үзэгчид та бүхэн ижийтэйгээ ирж, энэхүү сайхан бүтээлийг таалан соёрхоорой!!! Дэлгэрэнгүй мэдээллийг 8808-8868 утаснаас авна уу!

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

“Улаанбаатарын хавар” соёл, урлагийн нэгдсэн өдөрлөг төв талбайд болно

24/03/2026
Нийгэм Урлаг

Уран бүтээлчдэд бүдүүлэг, садар самуун үг хэллэгийг олон нийтэд түгээхээс татгалзахыг зөвлөлөө

18/03/2026
Нийгэм Урлаг

Монгол, Хятад орны хоолны соёлыг таниулав

13/03/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“Ертөнц” физикл жүжгийн 17 уран бүтээлчид 65 сая төгрөгийн мөнгөн шагнал олгоно

25/03/2026

Г.Анузул: Иринатай хамт хайрлаж, шаналсан болохоор “Сүүлчийн бороо” жүжигтээ хамгийн их хайртай

25/03/2026

Элтон Жон: Миний амьдрал үнэхээр зөгнөл мэт

25/03/2026

“Fantastic Film School – Global Course 2026” олон улсын кино сургалтын хөтөлбөрт оролцох уран бүтээлчдийг сонгон шалгаруулж байна

25/03/2026

“Дэлхийн адууны өдөр”-ийн бэлгэдлээр уран барималч А.Очирболдын “Тэнгэрийн хүлэг” бүтээл шалгарлаа

25/03/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.